Автомашингүй өдөр үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2021.08.22-нд нийтлэгдсэн

Автомашингүй өдөр үзэсгэлэн болно

Автомашингүй өдөр үзэсгэлэн болно

Хичээлийн шинэ жилд зориулан наймдугаар сарын 28,29-нд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон.

Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, нэг, хоёр, гуравдугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах аж.

Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулж, үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулах юм байна.

2021-2022 оны хичээлийн жилд хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулъя.

  • 1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд
  • 854 сургуульд 718817 сурагч
  • 75 МСҮТ-д 40165 суралцагч
  • 88 дээд сургуульд 150100 оюутан суралцана.

Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 5/9 хөтөлбөрөөр зохион байгуулахаар болоод байгаа. Хэрэв халдварын тархалт нэмэгдвэл эрсдэлийг тооцоолж 4/10 сургалтын зарчмаар хичээллэхийг албаныхан мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж