"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр өнөөдрийн байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч наймдугаар сарын 1-нээс махны ил задгай худалдааг хориглосноор үнэ өссөн байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 12000-14000 төгрөг, хонь болон ямааны мах 9500-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ нь долдугаар сараас 1000-1500 төгрөгөөр өссөн ханш юм. Өнгөрсөн долоо хоногт махны ил задгай худалдааг хориглосон ч тодорхой цэгүүдэд махыг хямд үнээр зарна хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж байгаад иргэд бухимдалтай байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 105-115 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 1500 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 7000 төгрөг, хонины ноос кг нь 2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-18000 төгрөг, бухын шир 25000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 10000-12000 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 11000-13000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
- Ямааны ястай мах кг 9000-10000 төгрөг, цул нь 9500-12000 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 9500-11000 төгрөг, цул мах нь 10500-12000 төгрөг,
- Адууны мах 9500-11500 төгрөгийн ханштай байгаа юм.
Холбоотой мэдээ