Завхан, Хөвсгөл, Говь-Алтайд цас оржээ

Хуучирсан мэдээ: 2021.08.22-нд нийтлэгдсэн

Завхан, Хөвсгөл, Говь-Алтайд цас оржээ

Завхан, Хөвсгөл, Говь-Алтайд цас оржээ

Нийт нутгаар ойрын өдрүүдэд сэрүүсч, бороо хур ихээр орж, зарим нутагт анхны цас ороод байна. Тухайлбал, өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд Завхан аймгийн нутгаар цас хаялж Эрдэнэхайрхан, Тэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан сумдын нутгаар их хэмжээний цас оржээ. Мөн Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн тул замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

ЦУОШГ-ЫН ЦАГ УУРЧ М.СОЛОНГО:

-Цаг уурын урьдчилсан төлөв байдлын  мэдээллээр энэ сарын 22-23-нд шилжих шөнө хойд талын нутгаар буюу Хангайн нурууны уулсаар цас орно. Харин төвийн нутгаар цас орохгүй. Улаанбаатарт анхны цас орно гэсэн мэдээллийг хүмүүс бичсэн байсан. Нийслэлд ойрын өдрүүдэд сэрүүсч түр зуурын бороотой байх төлөв ажиглагдаж байна. Олон жилийн дунджаар уулархаг нутгаар цочир хүйтэрч цас орох нь хэвийн үзэгдэл. Одоогоор Хөсвгөл, Завхан, Говь-алтай зэрэг хэд хэдэн аймагт цас орсон байна.

Иймд малчид иргэд, тээвэрчдийн тухайд хол замд гарах бол бэлтгэлээ сайтар базааж, үерлэсэн гол мөрнөөр зам товчилж зорчихгүй байхыг анхааруулья. Мөн бага насны хүүхдийг голын ойр орчимд хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж