Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр болж байна | News.MN

Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр болж байна

Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр болж байна

Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр болж байна

Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол Covid-19 нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлоод байсан. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг Улсын онцгой комиссоос хориглож, зургадугаар сард хойшилсон Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр /2021.8.22/ болж байна.

Уламжлалын дагуу Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахина. Тодруулбал, төрийн тахилгат хайрханыг таван жилд нэг удаа тахидаг бөгөөд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг өнөөдрийн билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон юм.

Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг. Энэ уламжлалт зан үйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1995 оны 110 дугаар зарлигаар сэргээж, Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг Төрийн тахилгатай болгосон. Өнөөдрийн байдлаар төрийн тахилгатай 12 уул, хайрхан байдаг юм байна.

Тахилгын үеэр Бадархундага нууранд хүмүүс хадаг өргөл, сэлт өргөдөг уламжлалтай аж. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг гаргажээ. Хадаг болоод бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг байна. Иймд сүсэгтэн олон та бүхэн нуурандаа өргөх зүйл дээр маш их анхаарч хадаг өргөхгүй байх уриалга, мэдэгдлийг Завхан аймгийн засаг даргын тамгын газраас цахим хуудастаа гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-22 45.154.255.147

===== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ANHAAR !!!!🙃🙃🙃 2021-08-22 76.120.132.36

УУЛ ТАХИНА ГЭДЭГ НЬ УУЛ УСАА БУЗАРЛАНА ГЭСЭН ҮЙЛДЭЛ ! ОЧООД ХАРААРАЙ ТАХИЛГЫН ДАРАА ХАЙРХАН ЧИНЬ ХООЛ ХҮНСНИЙ ХОГ ХАЯГДАЛ ХҮН МАШИНЫ ХӨЛ ШОРООНД ДАРАГДСАН БАЙХЫГ ! БАЙГАЛАА ЗҮГЭЭР Л ОРХИ ! ЗАСГИЙН ГАЗАР НЬ (ОМГИЙН АХЛАГЧ) УУЛ ОВОО ТАХИАД БАЙДАГ БӨӨ МӨРГӨЛИЙН ҮЕЭЭСЭЭ УРАГШАА ЯВАХ ХЭРЭГТЭЙ !

Avatar

будда хятад 2021-08-22 202.126.89.191

монгол уугуул шашин паган гэж байгалыг шүтдэг шүү, бөө төвдийх дөвчин шашин гэдиймдаа, будда энэтхэгийх төвдөөр дамжаад монгол болсон одоо төвд хятад болж буй дагуу будда ер нт хятдад элбэг. христ еврэй шүү ромчууд есүсийг алаад одоо английн протестантууд америк нүүсэн шүү монгол харын шашинтай улс байсан шүү 1361 он хүртэл.. битгий мэдкү байж олон долоо юм онхолдоцгоогоод байгаарай аянга буулгана шүү хулгайчуудаа

Avatar

Зочин 2021-08-22 192.82.75.69

Нэг сайхан ХААН шиг ерөнхийлөгч төржээ

Avatar

Зочин 2021-08-22 192.82.76.87

Тахилга гэдгийг нутгийн иргэд нь хийчихэж болдоггүй юм байх даа. Ийм их нөмөр зардал гаргаж хийгээд үр ашгийг нь яаж тооцдог юм бол. Аймаг орон нутагт нь лам хуврагууд нь байна төрийн бүх байгууллагын дарга нар нь байна тэгээд хүндэтгэлээ үзүүлэхэд болмоор санагдах юм.

Avatar

Зочин 2021-08-22 202.21.126.30

Зүйтэй санал байна.

Avatar

Зочин 2021-08-22 202.126.88.54

Хэ чөмгөө дундартал ажиллаж байгаа юм байна даа том ах доошоо Аавын цээж гаргасан болсон дүү нараа ухааруулах гүй бол хэцүүдэх нь байна шүү

Avatar

Зочин 2021-08-22 202.126.89.122

Тахилганд очсонхүмүүс хог тарихгүй ойр орччмын хогийг нь түүнээд буцвал хамгийн их буян даа

Avatar

зочин 2021-08-22 202.9.47.1

Энэ уулыг 200 гаруй жил уламжлал болон тахиж байгаа юм байна лээ
Анх тахиж эхэлсэн түүх нь Манжууд баруун Монголыг эзэлж аваад Улиастайд Манжийн амбан одоогоор Элчингийн газар гэсэн үг байгуулаад баруун Монголыг эзэлж авсаны баяр болгож Отгонтэнгэр уулыг анх тахисан юм байна лээ .Түүхээ мэдэхгүй хүнийг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэдэг .Тэгвэл энэ уулыг шүтлэгтэй болгож тахиж байгаа агуулга нь их муухай юм байна лээ .Юу гэвээс Монголыг бүрэн эзэлж авсаныг баяр . Мэдээд авчихад илүүдэхгүй .

Avatar

Зочин 2021-08-22 202.21.108.154

БОЛИХ ХЭРЭГТЭЙ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ

Avatar

Зочин 2021-08-22 202.126.89.19

Тахилга хийх нь эх нутгаа хайрлан хамгаалахад ач холбогдолтой.
Харин цөөн хүн нисдэг тэрэг очиж тахиад, тахих ёслолыг телевиз, ондайнаар дамжуулж, нийт ард түмнээрээ идээ будаагаа гэрээсээ өргөх зэргээр шинэ үейин арга хэрэглэвэл орчин үетэйгээ нийцнэ. Үүнийг аж үйлдвэрийн IV хувьсгалд дэвшин орж байна гэж үзэх ёстой.

Их хайрхандаа сөгдөн мөргөе.
Монгол Улсын заяа тэгш, мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Г.Пүрэвдорж

Avatar

Зочин 2021-08-22 192.82.71.149

Соц үеээс тахилга гэж мэдэхгүй ирлээ. муу юм алга. тахиж шүтдэггүй улс хөгжсөөр л бн.

Avatar

Батаа 2021-08-22 192.82.89.115

Монгол түмнийг минь даасан Очирваань бурханы өргөмжлөлтэй өндөр дээд хайрхан ууландаа бишрэн мөргөе.
Ум базар вааний хум пад, Ум базар вааний хум пад, Ум базар вааний хум пад

Avatar

Хорлоо 2021-08-22 203.91.115.55

Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэн 1990-ээд оноос уламжлалт уул усны тахилгаа сэргээх талаар олон түмнээс гаргасан санаачилгын үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос төрийн тахилгат уул усны тахилгыг сэргээж одоог хүртэл тахиж шүтсээр ирсэн билээ.

Avatar

Мягмарсүрэн 2021-08-22 203.91.115.55

Байгал дэлхий уул усаа аргадаж тахих нь зөв шүү👍

Avatar

Зочин 2021-08-22 66.181.161.78

Байгаль дэлхий, уул усыг тайван байлга. Битгий олон хүн цуглуулаад бохирдуулаад бай.

Avatar

Зочин 2021-08-22 64.119.27.104

Нуурын усанд юу ч өргөж үл болно. Ариун тунгалагааараа бай. Мөнгөн аяга өргөлөө гээд хөөрхий хулгайчийн тоо л нэгээр нэмэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж