Сонсголтой болсон бяцхан хүү олны хайрыг татав | News.MN

Сонсголтой болсон бяцхан хүү олны хайрыг татав

Хуучирсан мэдээ: 2021.08.22-нд нийтлэгдсэн

Сонсголтой болсон бяцхан хүү олны хайрыг татав

Сонсголтой болсон бяцхан хүү олны хайрыг татав

"Эрдэм" хүүхэд хамгаалах төвд өсч буй н.Батбилэг хүү төрөлхийн сонсголгүй ч сайхан сэтгэлт асрамжийн төвийн ажилчид, алтан гарт эмч нарын ачаар сонсголтой болжээ. Бяцхан хүүгийн бичлэг цахим хуудаст цацагдаж, олон хүн хүүг өхөөрдөж, асрамжийн төвийн хүүхдүүдэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хүүгийн баяр жаргалтай агшны видеог Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цахим хуудастаа тавьжээ.

Учир нь энэ оны гуравдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах болсон.

Тухайлбал, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхий, нүд болон хүзүүний бусад төрөлх гажиг, сонсголын төрөлхийн гажигийн мэс заслын бүх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж бяцхан үрсийн гэр бүл, хайртай дотны хүмүүсийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдсэн юм.

н.Батбилэг хүү эмч болох мөрөөдөлтэй бөгөөд олон янзын дуу чимээ сонсч байгаадаа баяртай байгаагаа хэлсэн байна. Тэрбээр энэ хавар нэгдүгээр ангиа төгссөн бөгөөд одоо хичээлдээ ороод онц сурна гэдгээ багшдаа амалжээ. Цахим сүлжээнд тавигдсан бичлэг тавдугаар сарын бичлэг аж. Түүнтэй ижил төрлийн оноштой олон хүүхдийн эмчилгээний зардлыг ЭМДЕГ-аас гаргахаар болсон нь давуу тал гэдгийг хүмүүс онцолж, талархаж байгаагаа илэрхийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-22 185.220.102.243

====== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Магтан дуулья 2021-08-22 202.131.232.18

Болдсайхан эмчийг та нар яагаад муулаад эхлэв ээ, эмч хүн өргөсөн тангарагтаа мөн сэтгэл зориг гаргаад ингээд санаачлагатай хөдөө гадаа яваад эмчилгээ хийгээд явж байгааг яав ч бодсон сайн үйлс гэхээс өөр юу гэж харах юм бэ, мэдээж унаа мал бензин, буудал, хоол ундны зардал дээр нь хүн байна бага сага орлого олдогч юм уу бүү мэд, ийм эмч ховорхон шүү үндсэн дээ хот руу орж ирж эмчлүүлж чадахгүй хөдөө олон хүүхдүүд байгааг олж илрүүлж газар дээр нь эмчлэнэ гэдэг том зориг шүү үнэхээр.

Avatar

Зочин 2021-08-22 202.55.188.102

Humuusee neg negendee uram hairlaj surtsgaay

Avatar

Зочин 2021-08-22 66.181.178.153

saihan setgelt humuustee bayarkasnaa ilerhiileh estoi shuu

Avatar

Зочин 2021-08-22 202.21.108.146

Болдсайнхан ч дээ Тэнэг зоригтой хүн. Олон хүүхдийн амь нас эрүүл мэндээр бизнес хийж байгаа

Avatar

Зочин 2021-08-22 139.5.218.103

Болдсайхан луйварчны мэс заслыг 3 эмнэлэг даатгалаар хийж бгаааа

Avatar

Зочин 2021-08-22 122.201.24.171

Нөгөө Болдсайхан эмчийн зүрхний мэс заслууд тэгвэл даатгалаар бүрэн санхүүжих ёстой юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж