Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замууд үерт автаж, нуржээ

Хуучирсан мэдээ: 2021.08.22-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замууд үерт автаж, нуржээ

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замууд үерт автаж, нуржээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр Хөвсгөл, Булганы нутгаар, Хөвсгөлийн өмнөд, Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно. Тиймээс малчид, тээвэрчид болон аяллаар яваа иргэд, тариаланчид, хадланчдыг цаг агаарын үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, маргааш буюу энэ сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна. Нийслэлээс баруун аймгуудын чиглэлд хүчтэй аадар бороо орж автозамаар зорчиход аюултай, хүндрэлтэй байдал үүсээд байгааг мөн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын орчим төв зам усанд автаад байна. Усархаг бороо орсны улмаас Баяннуур сум руу чиглэсэн хатуу хучилттай замын 50 хувь нь нурж, борооны ус гартал замын хөдөлгөөн зогсчээ.

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто зам нь борооны ус, үерт тэсвэртэй биш бөгөөд 2019 онд тус замыг үерт автуулж, хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй. Малчид иргэд, тээвэрчдийн тухайд хол замд гарах бол бэлтгэлээ сайтар базааж, үерлэсэн гол мөрнөөр зам товчилж зорчихгүй байхыг анхааруулъя. Мөн бага насны хүүхдийг голын ойр орчимд хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж