Дөрвөн далайн орон цар тахлын улмаас Токио 2020 паралимпийн наадамд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. IPC буюу Олон улсын паралимпийн хорооны зүгээс Самао, Кирибати, Тонга болон Вануату зэрэг дөрвөн улсыг ирэх Мягмар эхлэх наадамд оролцохгүй гэв.
Хэдхэн өдрийн өмнө Афганистаны паралимпийн тамирчид улс оронд нь үүссэн нөхцөл байдлын улмаас Токиог зорих боломжгүй болсон билээ.
Австрали улсад цар тахлын улмаас хөл хорио тогтоосон учир Самао, Кирибати, Тонга, Вануату зэрэг орнууд Токио явах боломжгүй болжээ. "IPC"-ийн хэвлэлийн төлөөлөгч Грэйг Спенс ярихдаа “Далайн хэд хэдэн орон Токио руу ирэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Эдгээр орнууд Австралиар дамжин Токиод ирэх төлөвлөгөөтэй байсан ч Австралид хөл хорио тогтоожээ. Тэд Токио руу нисэхийн тулд Австралид хоёр долоо хоног тусгаарлалтанд орох шаардлагатай. Мөн буцахдаа дахиад тусгаарлалтанд орох тул санхүүгийн хувьд хүндрэл учирсан. Тус улсуудын паралимпийн хороо жижиг учир ийм хэмжээний зардал гаргах боломжгүй” гэжээ.
Токио-2020 паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болно.
Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр/2021.08.20/ Токиог зорьсон. Тус бүрэлдэхүүнд байт харваа, хөнгөн атлeтик, жүдо бөх 11 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс явжээ.
Холбоотой мэдээ