"Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг бий" | News.MN

"Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг бий"

"Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг  бий"

"News agency" өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан асуудлын эргэн тойронд эх сурвалжуудын өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

Г.ГАН-ОЧИР: МАН-ЫН 11 ГИШҮҮНИЙГ ЯЛЛАХ ЁСТОЙ

Сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг иргэн Г.Ган-Очир дэлгэж байв. Түүнтэй манай сэтгүүлч Э.Сосорбум ярилцсан юм. 

-Хар машины программыг өөрчилж, хакердсан тохиолдолд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах гэх зүйл ангиар 16-20 жилийн ял авахаар хуульчилсан.  Та хэвлэлээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нарын нэрийг цохож, зарласан. Энэ бүхнийг нотлох баримт байгаа гэж найдъя. Та хүн гүтгээгүй биз дээ?

-Би иргэн хүнийхээ хувиар хохирогч, МАН-д ажилласнаараа хэрэгт холбогдогч. Одоо бол тус хэрэгт яллагдагчаар татагдсан. Надаас бусад хүмүүс ч гэсэн нотлох баримт цуглуулсан мөртлөө хав дарсан. Өөрсдийнхөө хийсэн хэргийг юу гэж илчлэх вэ дээ. Гэтэл хэрэгт хамт оролцсон хүмүүсээс би ганцаараа гэрчээр яллагдагчаар татагдсан. Намайг анх энэ ажилд зуучилж, санал тавьсан хүн бол өдгөө Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Сэмжидмаа юм. Би МАН-аас хакердуулахаар өгсөн хүмүүсийн нэрсийг Сонгуулийн Ерөнхий хорооны IT инженер Мөөгий, Мөнхбат гэх хоёр залууд өгдөг байсан.

Тэд IT залууст МАН-ыг олонх болгож, АН-д бүлэг үүсгэх хэмжээний суудал өгнө. Гэхдээ ганц хоёр бие даагч гарга гэж хэлдэг байсан. Үүний ч дагуу болсон.

Сонгуулийн хар машиныг хакердаж, хүмүүсийн нэрийг оруулахад 15-20 хоног шаардагддаг гэж сонссон. Нэг дүүргийг нэг тэрбумаар хакердсан. Өөрөөр хэлбэл, би МАН-ыг төлөөлж нууц мэдээллүүдийг нь өгдөг байсан. Түүнээс биш хакердах ажилд оролцоогүй. Улмаар 2020 оны есдүгээр сард нотлох баримт болох зураг, видео, флаш, хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийг цагдаа болон Тагнуулын байгууллагад өгсөн. Гэвч дээрх хэргийг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд хохирогчгүй хэрэг гэх нэрийдлээр хаасан. Угтаа бол хохирогч нь Монголын ард түмэн шүү дээ. Хуулийн байгууллагад өгсөн баримтууд эх хувиараа надад байгаа. Нийгэмд дэлгээгүй маш олон баримт, мэдээллүүд ч бий. Удахгүй олон нийтэд дэлгэнэ.

-Нотлох баримтуудыг цуглуулах шалтгаан явцын дунд үүссэн хэрэг үү. Таныг олж авсан баримтаа дэлгэнэ гэж АН, МАН-ыхныг шантаажилсан гэх мэдээлэл гарч байсан. Харсан л байлгүй.

-Тэр бол худал мэдээлэл. Би Д.Сумъяабазарын хэлснээр 500 сая төгрөгийг Тусгаар тогтнолын ордноос аваад явсан бол, Д.Пүрэвдаваагаас мөнгө аваад, Баянзүрхийн сонгуульд ялуулчихсан бол өнөөдөр энэ хэргийг битгий илрээсэй гээд залбираад сууж байх байсан биз. Харин ч би энэ гэмт хэргийг илчлэх зориг гаргаж, ардчилсан сонгуулийн тогтолцоог хадгалахын тулд шүгэл үлээсэн.

Хэрэв шантаажилсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол би өнөөдөр энд биш шоронд байх байлаа. Би нэгэнт том асуудалд орооцолдсон гэдгээ мэдсэн учраас хэргийг илчлэх нотлох баримтыг цуглуулж эхэлсэн.

Ард иргэдийн үзээгүй утасны яриа, мөнгө төгрөг солилцож байгаа бичлэг, Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг, хар машинд хийх хүмүүсийн нэртэй флашууд болон өөр бусад бичлэгүүд надад бий. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу. 


Эдийн засагч Отгочулуу: АЗТАЙ НЬ СОЛОНГОСТ, АЗГҮЙ НЬ ЭРЭЭНД ОЧИХ ИРЭЭДҮЙГ ҮЛДЭЭХ НЬ

-Засгийн газраас Дубайн гэрээг цуцална гэснээ чимээгүй болчихлоо. Одоо энэ талаар дуугарахаа больсон. Энэ гэрээний талаарх таны байр суурь юу вэ?  

-Дубайн төлөвлөгөөг цуцалж болно. Гэхдээ Оюутолгойг 10 давхар барилгатай зүйрлэвэл зөвхөн хоёр давхрыг нь барихтай холбоотой л зохицуулалт юм. Эхлэх, дуусах хугацаа нь ойлгомжтой. Гэтэл ажил нь дуусаж байхад уг баримт бичгийг хүчингүй болговол бид өөрсдөө муухай харагдана. Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжлийг дэмждэг гуравдагч хөршийн гэх улсуудын хөгжлийн агентлагууд, экспорт импортыг дэмжих банкнууд, төрийн сангууд нь Дубайн төлөвлөгөөнд үндэслэж манай улсад хөрөнгө оруулалт хийсэн. Тэдэнд жижигхэн Монголыг мөлжих ямар ч сонирхол байхгүй. Ашиг олъё гэсэн бол Монголоос илүү эрсдэл багатай, ашигтай төсөл дэлхий даяар түм түмээрээ бий. Тэд Монголын ардчиллыг, гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж хөрөнгө оруулсан. Тэгэхээр Дубайг шууд цуцална гэдэг нь гуравдагч хөршийн бодлого руу нулимж буй хэрэг л дээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд уг нь гадаадын хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй байна гээд заасан. Энэ төрийн бодлогоо баримталмаар байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд зориулсан улс төрийн жижиг сонирхлоо дарж сурмаар байна.

Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар "Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгоно" гэж сонгуульд зориулаад баахан амлачихсан. Энэ мэт мэдээлэлд автаад цөөнгүй хүмүүс сонгуулиар эрх баригчдад санал өгчихсөн байдаг. Хоёрдугаарт, Засгийн газар өөрөө “тролл” армитай, өөрсдийг нь дэмждэг веб хуудаснуудтай. Түүгээрээ дамжуулаад дээрх асуудлыг хөөргөсөөр байгаад Оюутолгой гэх “мангастай” болчихсон. Одоо ингээд өөрсдөө зохиомлоор бүтээсэн мангастаа  өөрсдөө бууж өгөхөөр муухай харагдах гээд ичээд байх шиг байна л даа. Эрх баригчид ийм өчүүхэн сонирхлоор эдийн засгийн стратегийн том төсөлд хандаж байгаа нь буруу юм.

Зах зээлийн хүч гэж байдаг. Бид зах зээлийн хүчийг ойлгохгүй мунхаглаад байвал эргээд өшөөгөө хатуухан авна. Тэрний төлөөсийг “поп-ууд” төлөхгүй. Ирээдүйд ажлын байргүй болох залуучууд, орон зайгүй болох дундаж давхаргынхан төлнө.

Монголын нийгэм дундаж давхаргынханд, жижиг дунд бизнесийнхэнд халтай болчихлоо. Улс төрөөр замнаж баяжсан хэт баян цөөнх, нийгмийн халамжаар амьдардаг хэт ядуу олонх гэсэн үндсэн хоёр давхаргатай болжээ. Дундаж буюу бүтээлч давхаргынханд орон зай алга.

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу. 


"ХЯТАД ВАКЦИН ДЕЛЬТАГИЙН ЭСРЭГ САЙН ХАМГААЛЖ БАЙЖ МАГАДГҮЙ"

-Дельта хувилбар нэмэгдсэнээр нас баралт нэмэгдэх үү?

-Нас баралт нэмэгдэж магадгүй. Ер нь дельта хувилбарын нас баралтын зэрэг альфатай харьцуулахад арай бага байгаа. Гэхдээ олон хүн халдвар авахаар өдөрт нас барж байгаа хүний тоо нэмэгдэх магадлал байгаа. Энэ асуултад шууд тэгнэ ингэнэ гэж хариулахад төвөгтэй. Гэхдээ бид нас баралт олноор нэмэгдэхгүй байх гэж тооцоолж байгаа.

-Хэрвээ есдүгээр сард халдварын  тоо нэмэгдвэл хөл хорио тогтоох шаардлагатай эсэхийг судлах уу?

-Одоо бол хөл хорио тогтоохоос илүү вакцинжуулалтад илүү найдах цаг болсон. Вакцинжуулалтын нөлөө их байгаа учраас хөл хорих талаар ярихгүй байх. Бүр нөхцөл байдал хүчтэй хүндрээд ирвэл хөл хорио тогтоохоос аргагүй байдалд орно. Ингэхдээ хэсэгчилж хөл хорио тогтоох магадлалтай. Ер нь хөл хорио тогтоох талаар ярихгүй байх.

УОК-ын дэргэд бүрдсэн судалгаа шинжилгээний багийн эрдэмтэн, МУИС-ийн  багш, судлаач доктор  Т.Бэгзсүрэнгийн ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү. 


Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:

"ЦЭЦ ДАХИН БАРИЛДУУЛ ГЭХЭД Э.ОЮУНБОЛД ЭЛЭГ БҮСҮҮ ТАЙЛСАН"

Наадмын гурвын даваанд аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржийг амалсан нь шуугиан дагуулсан ?

-Бөхчүүд нэгнийгээ амлах нь эрхийн асуудал гэж харах боловч энэ амалсан үйлдэл нь нөгөө л допингийн маргаан. Тэгээд хоёр бөх хоорондоо бусад бөхчүүд, хөлийн цэцийн дэргэд барилдааныхаа дараа допингийн шинжилгээ өгье гэж шийдвэрлэсэн. Энэ баридаан МҮБХ-с зохион байгуулж байгаа барилдаан. Удирдамжиндаа шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авна гэж заасан, мөн бүртгүүлсэн 680 бөхчүүдтэй миний бие "Хариуцлагын гэрээ"-г хийсэн. Энэ нь МҮБХ-ны хурлуудаас явцын буюу тэмцээний үеийн шинжилгээг авна гэж дүрмэндээ заасан тул хоёр бөх шинжилгээг өгөх бүрэн боломжтой.

Энэ барилдаанд допингийн шинжилгээ авна гэсэн тул аварга цолтой бөхчүүд шинжилгээнээс өмнө уналаа гэсэн хардлага гадуур их байна ?

-Бөхийн амжилт бол бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй зэргээс шалтгаалах нь мэдээж. Залуучууд бэлтгэл илүү сайн байна, мөн наадмын үед цолгүй бүх л бөхчүүд эмээдэг, сандардаг зүйл байдаг. Харин сая тэд сэтгэл зүйн талаас чөлөөтэй сайхан барилдаж байна. П.Бүрэнтөгс, С.Мөнхбат аваргуудтай барилдсан залуучууд сайн барилдаж давцгаасан.

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-21 66.181.183.249

БАРДАМ АМ, ШАЛДАН ГУЯ. БИЧЛЭГЭЭ ГАРГАЖ ИРЖ ХАРАГДААЧ. ЭВЛҮҮЛЭГ ХИЙЧИХЭЭД ӨГЗГӨН ДООРОО ХАВЧУУЛЧИХААД БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ХИЙ ХИЙ ХИЙ

Avatar

Зочин 2021-08-21 203.91.115.50

Mongol uls hulgaichdiin oron bolso

Avatar

Оюунаа 2021-08-21 124.158.96.118

Отгочулуу гэгч бол эрүүл ухааны дээд хэлбэр. Ийм залуус олшроосой билээ. Монголчууд үнэхээр тэнэг ард түмэн. Оюутолгойтой зууралдаж байх хэрэггүй. Түүнийг дагаад маш их хөрөнгө орж ирэх үүдийг хааж байгаагаа ойлгоосой. Та, жишээ нь Төрийн банктай, Мобикомтой …… энэ тэнцүү гэрээ хийж чадах уу? Чадахгүй, яг үүнтэй адил.

Avatar

Иргэн. 2021-08-21 103.212.117.254

Отгочулуу бол харь сэтгэлтэй худалдагдсан долдой.Нүдээ аньчихаад гадныхны заавраар яв.Өөрсдөө юм битгий сэтгэ,эх орон ард түмний эрх ашгийн төлөө бүү дуугар гээд хэлчихэж байгаатай адил юм хэлдэг.Элбэгдоржийн уяаны нохой болой.

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-08-21 202.131.225.197

МАН.ГАРУУД ДОТРОО А Л А Л Ц А А Ч, Х О Ш Н О Г О О УХАЛЦ. ТЭГЭЭД ДЭЛБЭР.

Avatar

Зочин 2021-08-21 64.119.22.28

Шар хаданд яаралтай хэвт

Avatar

Зочин 2021-08-21 95.216.145.1

!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-21 178.115.32.110

Ингэж ярьж байхаар бичлэгээ тавь л лаа. Шал худлаа жүжиглээд

Avatar

Зочин 2021-08-21 202.126.89.192

ene zaluud hamgaalalt heregtei bol hulsnii tsereg bga shu kk 95883600

Avatar

Зочин 2021-08-21 66.181.181.10

Наадуул чинь эвлүүлэг гээд л тас гүжирдэнэ.Угаасаа сурсан арга барил нь тэр.

Avatar

h 2021-08-21 202.9.46.32

хохин ялсан нам хулгаагааа хантал хиихэн хэндч ойлгожтой малуудаа бүү х** яаж ч чадахгүй гөлөгүүд байж том том. бүү х** сонгуулиааа мөнгөөр сайн худалд тэр мөнгөөрөө амь зогооо гэж жагааа үнэн хэлждээээ

Avatar

Зочин 2021-08-21 202.126.89.103

Отгочулуу гэх мэт этгээдүүдийг шалгаж болдоггүйн байх даа

Avatar

Зочин 2021-08-21 150.129.143.171

Энэ яг Жэнкогийн арга ш дээ!! Ийм хүүхэд хүүхэнүүдийг олноор нь дэргэдээ тэжээж байгаад хэрэгтэй хүнрүү тавьдаг!!

Avatar

А 2021-08-21 66.181.161.20

Ийм балай юм ярьж мөнгө олдог аргаа боливол яасан юм бэ чамд хэнч иьгэхгүй ичиж амьдар

Avatar

Зочин 2021-08-21 202.126.90.108

Энэ сайтад гарч байгаа бол энэ нөхрийн ард нь Элбэгдорж байгаа нь тод шдээээээ.

Avatar

Зочин 2021-08-21 107.127.39.57

Элбэгдорж нэг иймэрхүү хогийн арга хэргэлэхгүй л дээ…..женкогийн угаадасны хүүхэд л байгаа байх…женко ирэх нөхөн сонгуулиар нэр дэвших гэж байгаа юм гэсэн

Avatar

zochin 2021-08-21 202.70.34.114

Mуу хогийн эрэнцэр!!!!!!!

Avatar

Zochin 2021-08-21 202.9.46.73

Tegeed ali hediin uzuuleechde.. teneg p***a we

Avatar

Зочин 2021-08-21 172.58.141.211

Uzuulchihee

Avatar

Зочин 2021-08-21 150.129.143.171

Жэнко л нэг ийм алингаа алдцан хvvхэд хvvхэнvvдийг тэжээдэгсэн!! Тэдний л нэг юм байхдаа!! Ахин дахин гаргаж тавиад байхыг бодоход телевлелт байгаа болтой юм бн!! Орон нутгийн сонгууль яриад байгаагаас vзвэл Намрын сонгуульд л зориулсан юм байх!!

Avatar

Багш 2021-08-21 66.181.176.93

minii huu ter songuuliin ajild oroltsoh gej udur shunugui tsagda tagnuuliin hyanlt door 2 3 sar ajiildag. hiisen ajliiig n ingej harluulj baigaad uur church bn luivarchin mine

Avatar

Багш 2021-08-21 66.181.176.93

hudlaa l end tend shatnaaj hiij ywj bgada chi tiim l bichleg bdim bol terige gargaad tsatsaach surtei surtei yum yariad l ywaal bhin huhai luivarchin chn

Avatar

Зочин 2021-08-21 64.119.24.52

2020 онд Ард түмэн аль хэдийн сонголтоо хийчихсэн байсан шүү дээ,МАН ялах нь хэнд ч илт мэдэгдэж бсан шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-21 192.82.91.202

Энэ худалч гөлгийн амыг нь ар дээр гартал цохичих хүн алга уу? Хэрвээ үнэхээр үнэн л юм бол өчнөөн сувгаар тэр бичлэгээ цацаачдээ. Чадахгүй эсвэл байхгүй болоод л ингэж шантааж хийж байгаа байхгүй юу?

Avatar

Зочин 2021-08-21 202.9.40.94

Санал тоолох машиныг анх 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед хэрэглэж Элбэгдорж гарч ирсэн. тэр үеэс л сонгууль но-той болсон. Одоо тэгээд улс төрчид намын даалгавараар янз бүрийн пиар хийдэг болжээ. Хүнд итгэхэд бэрх болжээ. Энэний цаана дандаа улс төрийн зорилго, мөнгө байдаг. Энэ хүүхэд улс төрчдийн гар хөл абйж таарна

Avatar

zochin 2021-08-21 202.179.27.41

luivarchid , tegeed darga tom alban tuschaald schunaltai zevuun luivarchid

Avatar

Зочин 2021-08-21 202.55.188.89

b**s ter bichlegee taviach ard chi lalarin trol shde chi hudal medeel tsatsaj ene ter tiim surhii yum bol 2012 ond elbege har mashinaar luivardaj garch irseniig ip bolgooj

Avatar

Схд иргэн 2021-08-21 103.10.23.159

Сумъяа базаар сонгуульд арай хийж ялсан сонгогчид мэднээ

Avatar

Zochin 2021-08-21 103.229.123.194

Ene khyn ynen l um yariad bna daa. Ene khynii yariad bgaa arga zamaar ikh khurald garsan, alban tushaald ochson, said darga bolson khymyys duv duugyi khav daraad l bna daa. Ergyyleed yneniig khelsen khyn n' l kheregten bolokh gd baikh shig bna daa burkjan min'. Ene khyn olon ulsiin baiguullaguudad khandakh kheregtei um bna doo.

Avatar

ган-очир 2021-08-21 202.126.89.47

энэ бүр шийдсэн худалч залуу юмаа. СЕХ-нд хэзээ ч мөөгий мөнхбат гэж хүн байгаагүй, сонгуультай жилд лицензээ авч ашигладаг, 6 жилээр авдаггүй талаар бүх баримт нь байж байна лээ. үнэхээр баримт байгаа юм бол гаргаж ирээч чадахгүй чяцага л байна. шүгэл үлээж байна ч гэх шиг

Avatar

Зочин 2021-08-21 64.53.245.117

Tegvel ter songuuliin horoo ni eniig shuuhed ogooch dee

Avatar

Иргэн 2021-08-21 202.179.27.202

ХУДЛАА ЯРЬДАГ ЗАЛУУ. БАРИМТАА ГАРГА,МОНГОЛД ХЭН Ч ЧАМАЙГ ӨМӨӨРӨХГҮЙ.

Avatar

Зочин 2021-08-21 192.82.81.113

БИ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ХАРДДАГ. ЯРСХИЙТЭЛ 1 ХҮН ШИГ ГАРАА ӨРГӨДӨГ КОМУНИСТУУД ШИГ ТЭГЖ ЯРСХИЙТЭЛ ЯЛДАГ ХУДАЛАА ШҮҮ. ХҮН БҮР Л ГАЙХАЖ БАЙСАН. ЯАХАВ ТЭР НҮГЭЛЭЭ ЭД НАР ҮҮРНЭ ДЭЭ ХЭЦҮҮ ХЭЦҮҮ.

Avatar

Зочин 2021-08-21 66.181.179.39

ene huuhed tegj bgaad tsaaduuldaa nuhuulah ni dee

Avatar

Зочин 2021-08-21 107.77.210.14

Gadaad ruu tsagaachlah geed l hevleld garch baigaa bailgui dee

Avatar

Zochin 2021-08-21 150.129.142.63

Ер ойлгосонгүй. Программыг шинэчлэж хакердана гэдгийг ойлгодоггүй ээ. Харин хакердаж шинэчилсэн гэвэл хууль бус

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж