ЭМЯ-наас мэдээлснээр сүүлийн 24 цагт 1651 хүнээс халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 191,904 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудын 437 нь нийслэлд, 1,214 нь орон нутагт бүртгэгджээ. Covid-19-ын халдварын улмаас дөрвөн иргэн нас барав. Нийтдээ 896 хүн энэ өвчний улмаас нас барлаа. Өнөөдрийн байдлаар 1,723 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Covid-19 халдварын улмаас улсын хэмжээнд 10,517 иргэн эмнэлэгт8 хөнгөн хэлбэрийн оноштой 9,772 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.