ЭЕШ эхлээд өнөөдөр/2021.08.21/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр орой ЭЕШ-ын Нийгэм судлалын хичээлийн хариу задарсан гэх асуудал цахим сүлжээгээр тарсан. Өөрийгөө “Багш Бямбаа” хэмээн нэрлэсэн залуу сурагчидтайгаа үүсгэсэн групп чатандаа 2021 оны ЭЕШ-ын Нийгэм судлалын хичээлийн сэдвийн зургийг оруулж, “Дажгүй юм ирсэн байна шүү. Бүгд бушуухан энийг ажил” гэх мессежийг илгээсэн нь олны дургүйцлийг хүргэсэн.
Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-ийн албаны хүнээс энэ талаар тодруулахад “Энэ хэрэг дээр хяналт шалгалтын ажил хийж байна. Хэрэв тийм зүйл болсон бол зураг дарсан сурагчийн дүн, материалыг хүчингүйд тооцно. Шалгалтын материал, хариултын хуудас цагдаагийн харуул хамгаалалт дор байдаг учир шалгалтаас өмнө материал задрах боломжгүй. Тухайн сурагч хоёр утастай шалгалт авах байр руу ороод нэгийг нь хураалгаад нөгөөг нь нууж ороод зураг дарсан эсэхийг нь бид нягталж байгаа. Дахин шалгалт зохион байгуулахгүй. Учир нь энэ бол өмнө нь болсон процесс” гэв.
Холбоотой мэдээ