Энэтхэгт дэлхийн анхны ДНХ вакциныг зөвшөөрлөө | News.MN

Энэтхэгт дэлхийн анхны ДНХ вакциныг зөвшөөрлөө

Энэтхэгт дэлхийн анхны ДНХ вакциныг зөвшөөрлөө

Энэтхэгт дэлхийн анхны ДНХ вакциныг зөвшөөрлөө

Энэтхэгийн эрх баригч нар цар тахлын эсрэг дэлхийн анхны ДНХ вакциныг яаралтай тусламжийн хөтөлбөрөөр ашиглахыг зөвшөөрчээ.

Вакцин бүтээгч Cadila Healthcare компанийн бүтээсэн гурван тун бүхий ZyCoV-D вакцин шинж тэмдэгтэй өвчлөлөөс 66 хувь сэргийлэх чадвартай аж. Төлөвлөгөөний дагуу бол дээрх вакцинаас Энэтхэгийн үйлдвэрүүд жилд 120 сая тун үйлдвэрлэх гэнэ. Өмнө нь ДНХ вакцинууд амьтдад өндөр үр дүнтэй үйлчилж байсан ч хүнд төдийлөн сайн нөлөөлдөггүй байв.

Энэтхэг үүнээс өмнө Covishield, Covaxin, Sputnik V хэмээх гурван вакциныг зөвшөөрөн 570 сая тунг нөөцөлж, нийт насанд хүрэгчдийнхээ 13 хувийг бүрэн, 47 хувийг хагас дархлаажуулсан байна.

Вакцин бүтээгчийн мэдээлснээр ZyCoV-D вакцины эцсийн шатны клиник туршилтыг Энэтхэгт 28000 хүн оролцуулан хийжээ. Мөн дээрх туршилт түүхэнд анх удаа цөр тахлын эсрэг вакциныг залуу хүүхдүүд дээр туршсан явдал болжээ. Тухайлбал, 28000 сайн дурынхны 1000 орчим нь 12-18 настай байжээ.

Мөн дээрх клиник туршилт Энэтхэгт цар тахлын хоёр дахь давлагаа үргэлжилж байхад болсон тул өндөр халдвартай дельта хувилбарын эсрэг үр дүнтэй байж магадгүй гэх найдвар төрүүлж байгаа юм.

ДНХ ВАКЦИН ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Генийн мэдээллийг хадгалж, эцэг эхээс үр удамд нь удамшуулдаг ДНХ, РНХ хэмээх чухал молекулууд бий. Харин ДНХ вакцин бусад вакцинтай адилхан зарчмаар биед нэвтэрмэгцээ хүний дархлааны тогтолцоонд тухайн өвчныг таних, эсэргүүцэх аргыг зааж өгч ажилладаг.

ZyCoV-D вакцин вирусийн генийн мэдээллийг агуулсан ДНХ-ийг ашиглах агаад биед ормогцоо хүний эсүүдээр цар тахлын вирусийнхэй ижил уураг ялгаруулуулж, түүнийг танихад сургадаг аж.

Мөн ДНХ вакцин бүтээхэд хямд, аюулгүй, цельсийн -2 хэмээс найман хэмийн дулаанд хадгалж болдгоороо бусад вакцинаас давуу талтай аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-21 203.91.115.50

Hyatad virus hyatad DNH gaa tanidag boloodl tiim baigaa

Avatar

Зочин 2021-08-21 202.126.89.24

Яваандаа зомби болох нь үнэн байхоо

Avatar

Зочин 2021-08-21 95.216.145.1

=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-21 192.82.91.202

ДНХ бол оролдож болохгүй юм байгаамдаа. Үр удамд маш аюултай янз бүрийн зүйлүүдийг анхааруулаад л байгаа.

Avatar

Зочин 2021-08-21 202.179.21.213

za s** s** chi yu meddiin

Avatar

Зочин 2021-08-21 66.181.178.210

Ooroo s*** Chi harin yu meddeg bol onigoo min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж