Ургац хураалтад 8000 гаруй хүн ажиллуулах санал иржээ

Хуучирсан мэдээ: 2021.08.21-нд нийтлэгдсэн

Ургац хураалтад 8000 гаруй хүн ажиллуулах санал иржээ

Ургац хураалтад 8000 гаруй хүн ажиллуулах санал иржээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас ургац хураалтын бэлтгэл ажлын талаар тодрууллаа. 

-Ургац хураалтын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ? 
-Энэ жил манай улс 616 мянган га-д тариалалт хийсний 385 мянган га-д нь улаанбуудай тариалжээ. Ургац хураалтын ажилд бүх шатанд бэлтгээд явж байна. Диллер аж ахуйн нэгжүүд ОХУ болон бусад улсаас ургац хураалтад шаардлагатай 50 гаруй комбайн зэрэг техник оруулж ирж байна. Эдгээр техникүүд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ургац хураалтын түлшний дэмжлэг олгож байна.
Ерөнхийдөө тарианы 70 гаруй хувь нь аарцан болцондоо ороод явж байна. Есдүгээр сарын 15-наас ургац хураалтын ажил эхлээд жигдрээд явна.

-Цаг агаарын урьдчилсан мэдээллээр энэ сарын сүүлээр цочир хүйтрэх төлөвтэй байна гэсэн. Тэгэхээр энэ нь таримлын болц, ургац хураалтад нөлөөлөх үү? 
-Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр наймдугаар сарын сүүлийн 10 хоногийн эхэн болон төгсгөлөөр цочир хүйтрэх төлөвтэй гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс тариаланчид болц дутуу байгаа таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих, мөн төмс, хүнсний ногоог хураах явцад хөлдөж, хайрагдахаас хамгаалах хучлага бэлтгэх зэргээр эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.
Түүнчлэн хөдөө орон нутагт ургац тогтоолтын ажил явагдаж байна. Манай яам, Ургамал, газар тариалангийн хүрээлэн зэрэг байгууллагын нэгдсэн ажлын хэсэг гарч ургац тогтоолт болон эрсдэлийн үнэлгээ хийж байгаа.

-Энэ жил дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангах боломжтой юу? 
-Нэг га-аас 12 центнер гээд тооцвол 470 орчим мянган тонн улаанбуудай авна. Манай дотоодын улаанбуудайн хэрэгцээ 300 гаруй мянган тонн гэхээр урьдчилсан байдлаар энэ хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой.

-Ургац хураалтад ажиллах хүчийг хэрхэн бэлтгэж байна вэ?  
-Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамж, нөөц бүрдүүлэх зорилгоор тус ажилд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид болон ажил хайж байгаа иргэдийг оролцуулахаар болсон. Энэ тогтоолын хүрээнд ажиллах хүчний захиалгыг аж ахуйн нэгжүүдээс авч нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлж байна. Ургац хураалтад урьдчилсан байдлаар 8000 гаруй ажлын байрны захиалга ирсэн. Энэ тоо бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж