Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй болно | News.MN

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй болно

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй болно

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй болно

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг Сонгинохайрхан уулын бэлд тавьж, бүтээн байгуулалтын ажил нь эхэллээ. Энэхүү ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нийт хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлийн усан хангамжийн найдвартай байдлыг бүрдүүлэх, ирээдүйн тогтвортой хөгжлийг нь хангах зорилго нь бодит ажил болж байгаад баяртай байгаагаа хэлэв.

Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь Мянганы сорилтын Компакт гэрээ. Гэрээний хүрээнд ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлснээр нийслэлчүүд 100 жилийн найдвартай усан хангамжтай болохын зэрэгцээ усны шинэ соёл, шинэ боловсрол нэвтрэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-21 95.216.145.1

>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-21 66.181.187.17

Улс орон аажим, удаан ч гэсэн урагшилж байгаа хэлбэр гэж ойлох уу

Avatar

ЗОЧИН 2021-08-21 202.9.46.51

350,0 САЯ ДОЛЛАРЫГ НЬ МОНГОЛЫН ШУНАЛТАНГУУД ИДЧИХГҮЙ БОЛ ХЭРЭГТЭЙ ҮЙЛДВЭР БАЙХ НЭЭ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж