Баянбүрдийн тойргийн авто замын хөдөлгөөнийг нээв | News.MN

Баянбүрдийн тойргийн авто замын хөдөлгөөнийг нээв

Баянбүрдийн тойргийн авто замын хөдөлгөөнийг нээв

Баянбүрдийн тойргийн авто замын хөдөлгөөнийг нээв

Баянбүрдийн тойргийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлын өргөтгөл, хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр төлөвлөсөн хугацаанаас хоёр хоногийн өмнө буюу өнөөдөр/2021.08.21/ авто машины зорчих хөдөлгөөнийг бүрэн нээж байна. Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийсэн аж.

Өнгөрсөн долоо хоногт Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын дуусгаж, мөн төлөвлөгөөт хугацаанаас нь нэг хоногийн өмнө ээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн билээ.

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийн захын 845 метр урт хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 метр урт хашлага суулгаж, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн түвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан. Мөн уулзварын 4680 ам метр талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийсэн. Үргэлжлүүлэн 47 хүний  бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилчид болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтыг хийсэн. Мөн авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээг түргэн, шуурхай хийж гүйцэтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-21 95.216.145.1

======= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-21 66.181.181.10

Баянбүрдийн уулзварыг нэгмөсөн гэрэл дохиотой 4 замын уулзвар болгосон бол асуудал бүрэн шийдэгдэх байлаа.Гурвалжингийн уулзвар аюулгүйн тойрог хэлбэртэй байхад эр зоригийн уулзвар нэртэй ямар их түгжрэл үүсгэдэг эмх замбараагүй байлаа 4 замын уулзвар болсноор эмх цэгцтэй нэвтрүүлэх чадвар сайтай сайхан уулзвар болсон амьд жишээ байна.

Avatar

ЗОЧИН 2021-08-21 59.153.86.19

БАЯНБҮРДИЙН УУЛЗВАР ХАМГИЙН АЮУЛТАЙ УУЛЗВАР, ДҮҮРГИЙН ХӨШӨӨГ АВЧ ДОХИОЛОЛТОЙ УУЛЗВАР БОЛГОХ БАЙСАН, ГОЛ ШИНЭЧЛЭЛ ХИЙГДСЭНГҮЙ,% БАЯНЗҮРОХИЙН НОХОЙН ХӨШӨӨНИЙ УУЛЗВАР МӨН АДИЛ, ДОХИОЛОЛТОЙ УУЛЗВАР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-08-21 202.55.188.35

чадлаараа л ажиллаж бна.чи нахд хоосон хардалтаа авгайдаа л гарга

Avatar

Зочин 2021-08-21 64.119.19.207

Энд тэндхийн уулзвар хааж будаг наахаас өөр юм хийлгүй баахан мөнгө гударч байнадаа монголын төрийн албаны хомхой ховдог хулгайчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж