Баянбүрдийн тойргийн авто замын хөдөлгөөнийг нээв

Хуучирсан мэдээ: 2021.08.21-нд нийтлэгдсэн

Баянбүрдийн тойргийн авто замын хөдөлгөөнийг нээв

Баянбүрдийн тойргийн авто замын хөдөлгөөнийг нээв

Баянбүрдийн тойргийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлын өргөтгөл, хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр төлөвлөсөн хугацаанаас хоёр хоногийн өмнө буюу өнөөдөр/2021.08.21/ авто машины зорчих хөдөлгөөнийг бүрэн нээж байна. Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийсэн аж.

Өнгөрсөн долоо хоногт Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын дуусгаж, мөн төлөвлөгөөт хугацаанаас нь нэг хоногийн өмнө ээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн билээ.

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийн захын 845 метр урт хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 метр урт хашлага суулгаж, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн түвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан. Мөн уулзварын 4680 ам метр талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийсэн. Үргэлжлүүлэн 47 хүний  бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилчид болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтыг хийсэн. Мөн авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээг түргэн, шуурхай хийж гүйцэтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж