Нийслэлийн хэмжээнд өчигдөр/2021.08.20/ вакцины I тунд 873, II тунд 2891, III тунд 2413, нийт 6177 иргэнийг дархлаажууллаа. Нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.7 хувь, II тунгийн хамралт 67.9 хувь байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 2464 (20.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 46.377 (52.2 хувь), 16-17 насны 20.833 (61.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.