ЭМЯ: Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байна | News.MN

ЭМЯ: Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байна

COVID-19

ЭМЯ: Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байна

ЭМЯ: Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас “Covid-19”-ийн Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгааг анхааруулж байна. Тус яамны мэдэгдэлд “Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд,  ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “Гэрээсээ гарахгүй байх”-ыг зөвлөж байна. Дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлдэг газраар “Үйлчлүүлэхгүй байх”-ыг уриалж байна” гэжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААСАНХААРУУЛЖ БАЙНА.Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсанДЕЛЬТА…

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, August 20, 2021

Өчигдөр/2021.08.20/ Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан ярихдаа “Нийслэлд Сонгинохайрхан, Баянгол дүүргээс ирсэн шинжилгээнээс 50 хувьд дельта илэрч байна. Тэгэхээр өнөөдөр илэрч байгаа 1800 гаруй тохиолдлын 50 гаруй хувьд дельта хувилбар байх магадлалтай. Энэ шинжилгээг Солонгос улсын оношлуураар PCR шинжилгээ хийж байна” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Дельта вирусийн талаар “Дельта вирус гэлтгүй бүх вирус дээр хариу арга хэмжээ нь адилхан. Хоолой өвдөх, нус гоожих зэрэг шинж тэмдэг нь бусад хувилбарт ч байсан. Тэгэхээр яг Дельтагийн шинж тэмдэг гэж ойлгож болохгүй. Дельта дээр арай илүү давамгай байгаа хэрэг. Дельта вирус гэхээр тэс өөр вирус ороод ирж байгаа юм биш. Мутацад орсон л төдий. Дээрээс нь шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг нь ургамлын харшилтай хүмүүст илэрдэг гэдгийг санах хэрэгтэй" хэмээн ярьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-21 202.179.27.230

МАН ЗГ УОК даана ч их задгай байлгасны Гай,

Avatar

Зочин 2021-08-21 95.216.145.1

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-21 203.91.115.56

Даанч их найр наадам хийсэн Дeльта таралгүй яахав Одоо хурдан хөл хорио тогтоох хэрэгтэй бна

Avatar

Зочин 2021-08-21 202.55.188.97

Naadamaa hiigeed gaigui baigaam bishuu harin

Avatar

зочин 2021-08-21 66.181.181.206

Иргэд нус цэрээ ил задгай их хаяж байна. Сүрэглээд архи их ууцгааж байна.
Дор бүрнээ хүн бүр хичээцгээвэл халдвар ийм их тархахгүй болов уу!!!

Avatar

Зочин 2021-08-21 202.21.107.88

Хамтарч амьдарна ч гэлүү тэр нь болж байгаа юм шиг байна. ӨӨРИЙГӨӨ өрх гэр бүлээ хамгаалахаа л боддоо.

Avatar

Зочин 2021-08-21 122.201.21.37

ЭМЯ анхааруулахаас өөр юм хийхээ больсон байх шивдээ бүр цагаандаа гарчихсан, ядаж оношилгооныхоо тоог нэмээч!!!

Avatar

marsh 2021-08-21 139.218.63.183

lockdown hiih heregtei ydaj 14 honog tegj baij barij avna shuu urdn yuch ilreegui bhad hul horio togtoogood bsan odoo udurt mynga myngaaraa garch bhad yagaad horihgui bgaan gaihaad heden zuun hun uhlee

Avatar

Зочин 2021-08-21 202.9.46.22

Тархалт хамаагүй бага байхад локдаун хийгээд нэмэр болоогүй шд. Бага зэрэг хойшлуулсан л байх. Зэрэгцэж амьдарч сурах хэрэгтэй. Ихэнх улс орнууд ийм тактик руу шилжиж байна. Вакцин тарьж хүндрэлийг багасгах, хүнд хүмүүсээ үхүүлчихгүй эмчлэх, хөл хорио хийхгүй, бүх юмаа нээх, ялангуяа боловсролыг тасалдуулж болохгүй

Avatar

huuhduudee bod 2021-08-21 202.55.188.105

9 sariin 1nii tanhimiin hicheeliig.zogsoo. tsahim surgaltaa l asuudalgui yavuulaachee

Avatar

ҮНЭН 2021-08-21 150.129.140.39

бөх барилдаж, морь уралдуулахааа л больчих

Avatar

Зочин 2021-08-21 192.82.77.165

Bolsoon bolison!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж