ЭМЯ: Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.21-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байна

ЭМЯ: Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас “Covid-19”-ийн Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгааг анхааруулж байна. Тус яамны мэдэгдэлд “Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд,  ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “Гэрээсээ гарахгүй байх”-ыг зөвлөж байна. Дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлдэг газраар “Үйлчлүүлэхгүй байх”-ыг уриалж байна” гэжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААСАНХААРУУЛЖ БАЙНА.Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсанДЕЛЬТА…

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, August 20, 2021

Өчигдөр/2021.08.20/ Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан ярихдаа “Нийслэлд Сонгинохайрхан, Баянгол дүүргээс ирсэн шинжилгээнээс 50 хувьд дельта илэрч байна. Тэгэхээр өнөөдөр илэрч байгаа 1800 гаруй тохиолдлын 50 гаруй хувьд дельта хувилбар байх магадлалтай. Энэ шинжилгээг Солонгос улсын оношлуураар PCR шинжилгээ хийж байна” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Дельта вирусийн талаар “Дельта вирус гэлтгүй бүх вирус дээр хариу арга хэмжээ нь адилхан. Хоолой өвдөх, нус гоожих зэрэг шинж тэмдэг нь бусад хувилбарт ч байсан. Тэгэхээр яг Дельтагийн шинж тэмдэг гэж ойлгож болохгүй. Дельта дээр арай илүү давамгай байгаа хэрэг. Дельта вирус гэхээр тэс өөр вирус ороод ирж байгаа юм биш. Мутацад орсон л төдий. Дээрээс нь шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг нь ургамлын харшилтай хүмүүст илэрдэг гэдгийг санах хэрэгтэй" хэмээн ярьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж