Израиль Сири рүү хоёр удаагаа пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Израиль Сири рүү хоёр удаагаа пуужин харвалаа

Израиль Сири рүү хоёр удаагаа пуужин харвалаа

Израиль улс Пүрэв гаригийн орой Сирийн нийслэл Дамаск хот болон Хомс мужийн зарим хэсэгт пуужингийн цохилт өгсөн талаар Сирийн төв телевиз мэдээлэв. Сирийн Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн дайралтад хариу өгч, Израилийн пуужингийн ихэнх хэсгийг таслан зогсоосон байна. Сирийн эрх баригчид пуужингийн цохилтын улмаас учирсан хохирлыг тооцож байгаа аж.

Сирийн Агаарын хамгаалалтын ангиас довтолгоонд хариу өгөх үед Дамаск хотын оршин суугчдад дэлбэрэлтийн чимээ тод сонсогджээ. Ираныг дэмжигч цэргийн ангийн байршлуудад цохилт өгөх нэрийдлээр Израиль өнгөрсөн хугацаанд Сирийн цэргийн ангиуд руу хэд хэдэн удаа халдлага үйлдсэн юм.

Тодруулбал, өнгөрсөн Мягмар гаригт Сири улсын баруун өмнөд хэсэгт орших Кунейтра мужийн цэргийн бааз Израилиас харвасан пуужингийн довтолгоонд өртсөн байна. Энэ халдлагаас хоёр хоногийн дотор Израиль хоёр дахь цохилтоо өгчээ.

С.НАРАНГАРАВ

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж