БНХАУ “Нэг айл-гурван хүүхэд” бодлого хэрэгжүүлнэ | News.MN

БНХАУ “Нэг айл-гурван хүүхэд” бодлого хэрэгжүүлнэ

БНХАУ “Нэг айл-гурван хүүхэд” бодлого хэрэгжүүлнэ

БНХАУ “Нэг айл-гурван хүүхэд” бодлого хэрэгжүүлнэ

Хятадын үндэсний хууль тогтоох байгууллага Баасан гаригт эрх баригч Коммунист намын дэвшүүлсэн “Нэг айл-гурван хүүхэд” бодлогыг албан ёсоор дэмжлээ. Тодруулбал, хятад хосуудад гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн “Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн тухай хууль”-ийг Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос баталжээ.

Өсөн нэмэгдэж буй зардлаас шалтгаалан олон хүүхэдтэй байхыг төдий л сайшаахгүй байгаа хятад эцэг, эхчүүдэд таатай сонсогдож мэдэх саналуудыг ч хуульд тусгасан байна. Тухайлбал, шинэ хуульд хүүхэд өсгөж бойжуулах, боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг бууруулахын тулд санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууц, ажил эрхлэлтийг төрөөс дэмжих тухай заалтуудыг ч мөн оруулж өгчээ.

Хятад улс 2016 онд гэр бүлүүдэд хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрч, улс орны хүн ам зүйн хямралд ноцтойгоор нөлөөлж байсан нэг хүүхдийн бодлогыг цуцалсан юм. Улмаар энэ оны тавдугаар сараас эрх баригч Хятадын Коммунист нам хоёр хүүхэдтэй байх бодлогоо зөөлрүүлж, бүх хос гурав хүртэл хүүхэдтэй байж болохыг зөвшөөрсөн билээ.

БНХАУ-ын албаны хүмүүс 30 жилийн турш хэрэгжүүлсэн нэг хүүхдийн бодлогоор 400 сая гаруй төрөлтөөс урьдчилан сэргийлж чадсан гэж мэдээлжээ. Гурав дахь төрөлтийг зөвшөөрсөн нь арван жилд нэг удаа явуулдаг тооллогын дараа гаргасан шийдвэр бөгөөд тус тооллогоор ирэх оноос хүн ам буурах төлөв ажиглагдсан байна.

Хүн амын тооллогын шинэ тоо баримтаар 60-аас дээш насны хүмүүс 264 сая болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр тэтгэврийн насныхан их, төрөлт багатай Хятад улсад хүн ам зүйн хямрал улам гүнзгийрэх байдал мэдрэгджээ. БНХАУ-ын нийт хүн амын тоо 1.412 тэрбумд хүрсэн аж.

С.НАРАНГАРАВ

Эх сурвалж: THE HINDU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-20 66.181.180.164

одоо яаж ч дэмжээд монгол шиг хүүхэд цувуулахгүйээ сэтгэлгээ боловсрол орчин нь япон солонгостой ижил түвшинд хүрсэн тэр өрсөлдөөнтэй нийгэмд амьдрах чадвартай чанартай хүн өсгөнө гэдэг үнэхээр хүнд хөдөлмөр

Avatar

Зочин 2021-08-20 202.131.225.197

namiin daalgavar hahahaha

Avatar

Зочин 2021-08-20 202.131.225.197

robot ard tumen

Avatar

Зочин 2021-08-20 150.129.140.176

Жоом шиг үржиж дэлхий даяар ад болж байдгаа боливол таарна

Avatar

Лорд 2021-08-20 66.181.181.26

За за одоо бүүр олон болоод дэлхийг улам их бүрхэх нь дээ.

Avatar

MARIA WANG 2021-08-20 197.210.71.5

(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.

Avatar

Зочин 2021-08-20 185.220.101.137

!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

/*-*/ 2021-08-20 49.0.142.18

За тэгвэл ч манай цөөхөн хэдэн мал сүрэг урагшаа маханд ачигдаад Монголчууд бид модоо бариад сүйрэх нь дээ

Avatar

Зочин 2021-08-20 107.77.236.64

Өөрсдөө боол мэт ажиллаж байсан хүмүүс гурван хүүхэдтэй болох нь юу л бол. Харин дээд давхрагын улс нь татвараас чөлөөлөгдөж байгаа л гэж харагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж