950,096 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

950,096 ширхэг хувьцаа арилжжээ

950,096 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 216,539,815 төгрөгийн үнийн дүн бүхий 950,096 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар" ХК (MBG+14.89%) болон "Мандал Ирээдүйн Өсөлт" ХК (MFG +13.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -14.93%) болон "Түшиг Уул" ХК (TUS -14.29%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 60,621 ширхэг нэгж эрхийг нийт 20,664,359 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 9 ширхэг үнэт цаасыг 900,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.09 хувиар буурч, 33341.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,229,282,588,374.55 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж