Эко Констракшн “Зүрх мартахгүй” төсөлд 50 сая төгрөг хандивлав | News.MN

Эко Констракшн “Зүрх мартахгүй” төсөлд 50 сая төгрөг хандивлав

Эко Констракшн “Зүрх мартахгүй” төсөлд 50 сая төгрөг хандивлав

Зүрхний төрөлхийн гажгаас болж мэс засалд зайлшгүй орох шаардлагатай хүүхдүүдэд тусалдаг “Зүрх мартахгүй” төсөлд Үндэсний бүтээн байгуулагч "Эко Констракшн" ХХК 50 сая төгрөг хандивлалаа.

Зүрхний гажгийн мэс заслыг олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон бяцхан үрс удаан хугацаагаар хүлээх шаардлагатай болдог. Харин "УБ Сонгдо" эмнэлгийн захирал, зүрхний мэс засалч Б. Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслөөр олон хүүхдийг эх орондоо үнэгүй эмчилж эдгээгээд буй бөгөөд 2027 он хүртэл нийт 1000 хүүхдийг эмчлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.

Бяцхан үрсэд амьдрал бэлэглэх “Зүрх мартахгүй” төсөл нь олон албан байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр бодит болж хэрэгждэг бөгөөд "Эко Констракшн" ХХК-иас төслийг дэмжиж, 50 сая төгрөгийг ийнхүү хандивлалаа.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй сайн үйлсийн ажлуудын нэг илрэл нь энэхүү “Зүрх мартахгүй” төсөл бөгөөд төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч хэлэхдээ: “Одоогийн байдлаар 200 гаруй хүүхдэд хагалгаа хийсэн байгаа ба энэ жилийг дуусахад 400 орчим хүүхдэд хагалгаа хийхээр зорьж байна. Та бүхний энэхүү хандив тусламж олон хүүхдийн амь насыг аврахад туслах болно хэмээн талархан хүлээн авлаа" гэв.

"Эко Констракшн" ХХК нь барилгын салбарт 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, их бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулан амжилттай ажиллаж байна.

Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, нийгэм эрүүл мэндийн салбарт чиглэсэн сайн үйлсийн олон аян, хандив тусламжийг хийж хэрэгжүүлсээр иржээ.

Зөвхөн 2021 онд л гэхэд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн хийн системийг суурилуулж өгсөн.

Мөн Улсын Онцгой Комисст 33 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас хүлээлгэн өгсөн.

Дэлхий нийт төдийгүй Монгол Улсад нүүрлээд буй Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулан хүчилтөрөгчийн аппарат, ариутгалын зэрэг 80 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивласан байна.

Нийгмийн сайн сайхан, улс орны хөгжил цэцэглэлтэд хүн бүр, албан байгууллага бүрийн хувь нэмэр, оролцоо чухал тул үндэсний томоохон компаниудыг нийгэмд чиглэсэн сайн үйлсийн олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжлэг туслалцаа үзүүүлэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж