Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Даваажавын Давааням

(1931 – 2021 он)

Бидний хайртай аав, хайрт өвөө, баримтат киноны зураглаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Даваажавын Давааням нь 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл садан, Монголын кино урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.

Даваажавын Давааням нь 1931 онд Дундговь аймгийн Сайнцагаан нутагт "Бичигт чулуу" гэдэг газар төрсөн. Бага сургуулийн 4-р анги төгсч, улмаар хоёр жилийн хуулийн сургууль дүүргэн, Төв аймгийн Жаргалантын САА-д 1951-1955 он хүртэл мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад, 1956 оноос "Монголкино" үйлдвэрт өнгөт киноны зохион байгуулагчаар эхэлж оржээ.

Тэрээр 1956 он аравдугаар сарын 1-нд М.Дүйнхэр опероаторт шавилан орсноос хойш хагас зуу шахам жил кино операторын дуран хараагаар эх орныхоо хөгжил, амжилт хөдөлмөр бүтээл төв хөдөөтэй, гадаадтай нь, хоттой сууринтай нь зураглан авч, Монголын баримтат киноны алтан сангийн ахмад хаалгач болсон.

Д.Давааням оператор зөвхөн баримтат киноны төрөлд дагнан хагас зуу орчим жил баяр цэнгэл, найр наадам, гамшиг зовлон, ган зуд аль алинд нь оролцон, зураглаж, сурвалжилж, кино мэдээ, сэтгүүлийн 152 бүлэгт 250 гаруй сюжет авч, Монгол Улсынхаа 21 аймгийн 345 сум нэгдэл, САА, үйлдвэр ХАА-н 140 гаруй байгууллагад сурвалжлага хийжээ. Тэрээр өөр ямар ч мэргэжилд сэтгэл сатаарч хаяагүй, Монголын баримтат кинонд үнэн зүрхээ, үйлс бүтээлээ зориулсан “цор ганц” оператор, “ясны баримтат киночин” гэж болно.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1960 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1965 онд Засгийн газрын хүндэт жуух, 1975 онд "Алтан гадас" одон, 1961, 1971, 1981, 1991 онуудын Ойн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнаж байжээ.

Д.Давааням агсны бүтээсэн шинжлэх ухааны кинонууд:

Мал аж ахуйн талаар:

  • Төлийн бэлтгэл, хээл хамгаалалт 1 бүлэг
  • Төл болгоныг мал болгоё 2 бүлэг
  • Тугал заядуулан бойжуулах арга 1 бүлэг
  • Өсөх мал төлөөсөө 2 бүлэг
  • Сүрэг мэнд зоо эмнэлэг 3 бүлэг
  • Бэлчээрийн шим- Хонин сүргийг жилийн дөрвөн улиралд бэлчээр нутаг сонгон маллах, арчлах арга технологи 1 бүлэг
  • Яргуйн шим ямаан сүрэг маллах, арчлах үүлдэр угсааг сайжруулах арга технологи /4 улиралд/2 бүлэг
  • Адуучин хөдөлмөрийн баатар Мажиг, Ичинхорлоо, Шарбанди нарын туршлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй холбон гаргасан сургалтын кино 3 бүлэг
  • Сүргийн бэлчээрт үхэр сүрэг маллах, арчлах, тэжээх, үүлдэр сайжруулах технологи 3 бүлэг
  • Отрын олз малыг отор бэлчээрээр маллах арга ажиллагаа 2 бүлэг
  • Хурга, бяруу тэжээх, тарга авхуулах эрчимжсэн малтай болох тухай 3 бүлэг
  • Ардын ажиглалт цаг агаарыг нар, сар, мал, эд юмс, ан амьтны байршлаар шинжлэх ухааны кино 2 бүлэг
  • “Өвгөдийн эрдэм” таван хошуу малын өвчнийг ханаж хатгах, өвс ургамлаар эмчлэх 2 бүлэг
  • “Шилэн сонголт” махны үхэр, Сэлэнгэ үүлдэр 2 бүлэг
  • “Яагаад” хужир шүүний ач холбогдол 1 бүлэг

Мал эмнэлгийн талаар:

  • “Малын хамуу” Хамуунаас сэргийлэх, эмчлэх арга шинжлэх ухааны кино 1 бүлэг
  • “Эргүү” өвчнөөс сэргийлэх эмчлэх 1 бүлэг
  • “Шимэгчлэгч” хорхойноос хамгаалах, эмчилэх 2 бүлэг
  • “Хамрын гуурас” сэргийлэх, эмчилэх 1 бүлэг
  • “Цагаан хорхой”-ноос сэргийлэх, эмчлэх 2 бүлэг
  • “Хачиг” хамгаалж, арьс үс, тарга хүчийг тогтоох эмчлэх 1 бүлэг
  • “Сэргийлбэл өвчлөхгүй” бурцеллёз өвчнөөс хүн, малаа сэргийлэх арга ажиллагаа 1 бүлэг
  • “Булчин цайх” өвчнөөс хамгаалах, эмчлэх арга 1 бүлэг

Газар тариалангийн талаар:

  • “Хөрсний эвдрэл” хөрсийг салхи, усны буруу үйл ажиллагаанаас хамгаалах тухай 1 бүлэг
  • “Газрын шим” газрыг хагалах, боловсруулах, үрлэх хурахад шинжлэх ухааны арга туршлага, технологиор тарих арга туршлага 2 бүлэг
  • Дун ногоо тариалах тухай 1 бүлэг
  • Хүнсний ногоо тариалах тухай 2 бүлэг
  • Чацаргана тарих , үржүүлэх тухай 2 бүлэг
  • Үхрийн нүд тарих, хадгалах тухай 1 бүлэг
  • Сул сульхэр, гоёо, мөөг ашиглах тухай 3 бүлэг

Туслах аж ахуй, зах зээлийн нөхцөлд хөгжүүлэхэд:

  • “Үржилт сүрэг” гахайн аж ахуйг хөгжүүлэх тухай 2 бүлэг
  • “Жигүүрт сүрэг” тахианы аж ахуйг хөгжүүлэх тухай 2 бүлэг
  • “Нисдэг сүрэг” зөгийн аж ахуйг 2 бүлэг
  • “Галуучин” галуу үржүүлэх тухай 1 бүлэг
  • “Усны сүрэг” загасны аж ахуйг хөгжүүлэх тухай 3 бүлэг
  • “Молтогчин” туулайн аж ахуйг хөгжүүлэх 1 бүлэг
  • “Байгалийн өгөөж” шим 2 бүлэг

Элдэв төрлийн жимс жимсгэнэ, буурцаг болон навчит ургамлыг хамгаалах, түүж, дарж хүнс тэжээлдээ хэрэглэх арга замууд:

  • “Оюуны өмч” газар тариалан, жимс хүнсний ногооны бүтээгдэхүүн хийх, архи талхны байгалийн бүтээгдэхүүн ашиглах, эрдэмтэд шинийг санаачлагчдын туршлагууд, аргачлалууд, ШБОС 2 бүлэг
  • “Таны анхааралд” “Ган татлага” цахилгаан өргөх буулгах механизмыг ашиглах, хүмүүсийн хөдөлмөр хамгаалалын тухай 2 бүлэг
  • “Эд эзнээсээ” ноос хар тостой учир үйлдвэр зогсоосон тухай 1 бүлэг
  • “Өргөс№1” ХАА техник тоногдсон, техникийн тохироогүйгээс тарианы хаягдал гарч буй 1 бүлэг
  • “Өргөс №2” малыг амьсгалаас нь бусдыг ашиглах тухай 1 бүлэг
  • “Шинэчлэгдсэн тал” атар газар анх эзэмшсэн тухай 2 бүлэг

Баримтат кино:

  • “Ардын цэрэг” ардын армийн 30 жилд 4 бүлэг
  • “Төмөр замын 10 жил хөгжилд” 3 бүлэг
  • Говь-Алтайн 20 жил 1 бүлэг
  • Ардын армийн 40 жил 2 бүлэг
  • Арвай хээрийн хурдаар /Өвөрхангай аймаг/ 3 бүлэг
  • Хөглөг Алтайн жавхаа /Говь-Алтай аймаг/ 3 бүлэг
  • Сүхбаатар аймгийнхан 1 бүлэг
  • Налайхын уурхай 2 бүлэг
  • Гурван Тамирын нутгаар /Архангай аймаг/ 3 бүлэг
  • Манай орны нэг өдөр 5 бүлэг
  • Хархираан дуулал /Увс аймаг /3 бүлэг
  • Баатарлаг түмний зочин 2 бүлэг
  • Жаахан шаргын нутгаар /Сүхбаатар аймаг/ 2 бүлэг
  • Румыны парламентынхан 1 бүлэг
  • Унгарын төлөөлөгчид манай оронд 2 бүлэг
  • Тэмцэж буй Вьетнам-фронт дээр дайны тухай очиж авсан бүтээл 3 бүлэг
  • Өмнөговь нутгаар 3 бүлэг
  • “Хорго” Архангайн тариат 1 бүлэг
  • Б.Дашдорж найруулагч 3 бүлэг
  • Хөглөг Алтайн бараа /Говь-Алтайн 50 жил/ 3 бүлэг
  • Эх орны нэг өдөр 2 бүлэг
  • Цэдэнбал Иранд 2 бүлэг
  • Цэргийн ерөнхий сургууль 2 бүлэг
  • БНСЧСУ-ын БХЯ-ны сайд манай оронд 1 бүлэг
  • БНӨВ-ын төлөөлөгчид манай оронд 3 бүлэг
  • Атарчдын алдар 2 бүлэг
  • Аяны жолоо /Авто тээвэр 50 жил/ 4 бүлэг
  • Өвөл өнжихгүй 5 бүлэг
  • Говь гурван сайхан Намсрайжавын хөгжмөөр анхны хөгжмийн кино /Т.Чимэдтэй хамт/ 1 бүлэг
  • Тэмээн жим дээрхи ган зам /төмөр замын/ 4 бүлэг
  • Ялалт нэгдэлийнхэн Ар Тариат сум 2 бүлэг
  • “Ногоон гэрэл” төмөр зам 50 жилд 3 бүлэг
  • “Амьдрах орчин” хот байгуулалт 2 бүлэг
  • “Соёлч аяныхан” НАА үйлчилгээ 2 бүлэг
  • “Алхан дуу” Монгол болон олон улсын геологичид нээсэн уурхай, үйлдвэрүүд 2 бүлэг
  • Гомбын кино 3 бүлэг
  • “Гамшиг” 2001 оны аюулт зуд 3 бүлэг
  • “Түүхэнд ганцхан үнэн” Д.Төмөр-Очирын ажил амьдрал 2 бүлэг
  • “Номч мэргэн хөвгүүн” академич  Б.Ширэндэвийн ажил амьдрал 2 бүлэг

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж