"ЭЕШ-ын материал задруулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

"ЭЕШ-ын материал задруулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна"

"ЭЕШ-ын материал задруулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна"

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-нөөс 22-ны өдөр зохион байгуулахаар болсон. Өнөөдөр (2021.08.20) химийн шалгалт өгсөн сурагчдаас нэг нь гар утас авч орон, материал задруулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй юм.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад "Элсэлтийн ерөнхий шалгалт нууцлал өндөртэй явагддаг. Улс орон даяар зэрэг зохион байгуулдаг тус шалгалтад ном, дэвтэр, гар утас, тооны машин, дуу хураагуур зэргийг авч орох хориотой. Гэтэл өнөөдөр химийн ЭЕШ өгсөн нэг сурагч ангид гар утастай орж, материал задруулж, бусдаас тусламж гуйсан асуудал гарсан.

Нэгдүгээрт, тухайн хүүхэд шалгалтын дүрэм зөрчсөн. Хоёрдугаарт, шалгуулагч болон хянагч багш нар хариуцлагагүй хандсан. Гуравдугаарт, байгууллагын нууцад халдаж, материал задруулсан учраас тухайн шалгуулагчийг яаралтай олж, Улаанбаатар хот, эсвэл орон нутгийн шалгуулагч уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Одоогийн байдлаар ямар сургууль дээр шалгалт өгснийг нь тогтоогоогүй байна. Ямартай ч тухайн шалгуулагчийг олж, шалгалтын материалыг хүчингүй болгож, хариуцлага тооцно. Мөн тухайн шалгалтын байранд ажиллаж буй хянагч нарт ч хариуцлага хүлээлгэнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ХахаХаха
34
БурууБуруу
13
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж