Эрээнд гацсан ачааг галт тэргээр тээвэрлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Эрээнд гацсан ачааг галт тэргээр тээвэрлэж эхэлжээ

Эрээнд гацсан ачааг галт тэргээр тээвэрлэж эхэлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд ажиллаж байна. Тус багийг ажил хүлээж авах үед өдөрт импортоор 100 машин орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар улсын хилээр орж ирэх тээврийн хэрэгсэл 190 болж нэмэгджээ. Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдаад байсан 50 мянган тонн ачааны 30 гаруй мянгыг нь татан аваад байгаа аж. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг энэ сардаа багтаан татаж авахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд ачааг авто тээвэр болон галт тэргээр тээвэрлэж эхэлсэн байна. "Өнөөдөр л гэхэд БНХАУ-ын Эрээн боомтоос 69 вагон ачаа орж ирнэ" гэж Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх мэдээллээ. Улсын их баяр, наадмын өдрүүдэд хил хаагдсан үеэр нийт 42 галт тэргээр ачаа бараа татан авч байсан бол одоо 69 хүртэлх галт тэрэг явах боломжийг ийн бүрдүүлжээ.

Дашрамд дурдахад, Засгийн газраас томилсон ажлын баг үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаа тээврийн жолооч нартай уулзалт хийж, 700 жолоочтой хариуцлагын гэрээ байгуулан, ачаа тээврийн дээд үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж буй юм. Эрээн хотын цагдаагийн газар, манай улсын тагнуул, цагдаагийн байгууллагууд ачаа тээвэр, үнэ тарифтай холбоотой асуудлаар хамтран ажиллаж, давхар хяналт тавьж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж