ОХУ дельтагийн эсрэг сайжруулсан "Спутник V" вакцин бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

ОХУ дельтагийн эсрэг сайжруулсан "Спутник V" вакцин бүтээж байна

ОХУ дельтагийн эсрэг сайжруулсан "Спутник V" вакцин бүтээж байна

ОХУ-ын урдаа барьж буй "Спутник V" вакциныг бүтээсэн эрдэмтэд хэдхэн сарын дотор дэлхийн 195 оронд тархсан аюулт делта хувилбарын генетикийн материалыг ашиглан, сайжруулсан вакцин бүтээж буй юм байна.

Москвагийн "Гамалея" хүрээлэнгийн тэргүүн Александер Гинцбургийн хэлснээр, дээр дурдсан сайжруулсан "Спутник V" вакцин хэдийнэ бүтээгдсэн бөгөөд хөргөгчид хадгалагдаж байгаа аж. Гэвч тэрбээр өөр олон хүрээлэн, эрдэмтэд ижил байдлаар дельта хувилбарын генетикийг ашиглахаар төлөвлөж байгаа ч сайжруулсан вакцин үнэхээр найдвартай байж чадах эсэх нь одоохондоо тодорхой бус байгааг анхааруулжээ.

Гинцбург “Сүүлийн үед цар тахлын халдварын тоо эрс нэмэгдэж байна. Одоо шинэ бүртгэгдэж байгаа тохиолдлууд бараг бүгд дельта хувилбар болж. Үүгээр ч зогсохгүй цар тахлын вирус цаашид ч мутацид орсоор, улам илүү аюултай хувилбар гаргаж ирэхийг хэн ч таашгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж