С.Баярцогтыг шүүхийн захирамжаар суллана

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

С.Баярцогтыг шүүхийн захирамжаар суллана

С.Баярцогтыг шүүхийн захирамжаар суллана

Гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, 4.8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогтыг өнөөдөр орой суллахаар болжээ. Түүний өмгөөлөгч Г.Орхоны мэдээлснээр, үйлчлүүлэгчийг нь шүүхийн захирамжаар суллаж буй юм байна.

Улсын дээд шүүхийн хоёр шүүгч "С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна” хэмээн тусгай санал гаргаснаар түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, улмаар прокурорт буцаасан билээ.

Эргэн сануулахад  УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө С.Баярцогтыг баривчлан саатуулж, 10 тэрбумын дэнчинг шүүхээс нэхэж байсан удаатай.  Прокуророос түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан боловч шүүхээс түүнийг нотлож чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 10 жилийн ял оноож байлаа.

Харин 2021 оны долдугаар сарын 19-ны өдөр Улсын Дээдэд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдаан болсон. Уг хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийн гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж