"Сонгинохайрханы ахмадууд өдөр өнжүүлэхэд хамрагдана" | News.MN

"Сонгинохайрханы ахмадууд өдөр өнжүүлэхэд хамрагдана"

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

"Сонгинохайрханы ахмадууд өдөр өнжүүлэхэд хамрагдана"

"Сонгинохайрханы ахмадууд өдөр өнжүүлэхэд хамрагдана"

УИХ-ын гишүүн Н.Учрал  өнөөдөр (2021.08.20) Сонгинохайрхан дүүрэгт Ахмадын өдөр өнжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвийн нээлтэд оролцлоо.

Энэ үеэр тэрбээр “Сонгинохайрхан дүүрэгт "Тэмүүжингийн андууд” нэртэй тусгай хэрэгцээт цэцэрлэг байгуулагдаад, гурван жил өнгөрсөн байна. Тус цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй 87 хүүхэд хамрагддаг. Өнгөрсөн хугацаанд төлбөр, мөнгө авахгүйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрт өрхийн орлого нэмэгдүүлэхэд маш том түлхэц болж өгсөн.

Зарим эцэг, эхчүүд энэ цэцэрлэгт багшаар ажиллаж байна. Хүүхдээ давхар цэцэрлэгт өгөөд, ажил эрхэлнэ гэдэг нь ар гэрт нь тулгамдсан олон асуудлыг шийдэж байгаа болов уу. Өнөөдөр "Тэмүүжингийн Андууд" цэцэрлэгийг түшиглэн Сонгинохайрхан дүүргийн ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөр өнжүүлэх төвийг нээж байна.

Өдрийн цагаар ахмадууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мөн сэргээн засах бүх төрлийн бариа заслын үйлчилгээ авах боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй бүх насны иргэдийг өдөр өнжүүлэх төвд хамруулна. Тус төвд нөхөн сэргээх үйлчилгээ авах боломжтой. Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг бүх иргэн бүртгүүлэх боломжтой. Өглөө 08.00-18.00 цаг хүртэл цэцэрлэг болон өдөр өнжүүлэх төв ажиллана. Иргэдийнхээ амьдралын төлөө энэ ажлыг санаачлан хийж байгаадаа сэтгэл хангалуун байна" гэж онцоллоо. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-20 202.21.109.86

Тэтгэвэрт гараад 30 жил амьдрах уу

Avatar

Зочин 2021-08-20 66.181.177.121

Bugd l Harward togsson ene ter gej hudlaa baahan reklamddad yag unendee bol ajil amidraliin yamar ch medleg baihgui hov hooson tomgoitoi mangar batsaanuud bidnii deer tongochij bna. Bolovsroliin sistem nursan gej b7h humuus halaglaj bna zahiin surguulid ochood menejeriig ni har bugd amnii salia ni arilaagi8 nyalh Sengumuud ajiltan bagsh shalgaruulj avna geed suuj bna. Ooriigoo guitsed tanij avaagui humuus huniig yaj tanij avah vee? Tegeed hiij bgaa ajil ni neg hudlaa argatsaasan ene met.

Avatar

Зочин 2021-08-20 192.82.73.227

тойргоо услах сонгодог жишээ

Avatar

Зочин 2021-08-20 185.220.101.137

!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-20 192.82.83.126

Хамгийн аятайхан мэдээ байна даа, Хүн гэдэг чинь нийгмийн амьтан

Avatar

бодол минь 2021-08-20 192.82.91.68

Ахмадын талаар юм хийдэг дуугардаг ганц гишүүнийг шүүмжлэх нь илүүдсэн ажил.Хөрөнгөтэй компануудад зохих татаас өгч,ахмадуудын түрээсийн байр бариулахыг бүх дүүрэгт эхлүүлмээр байна.Орлого нь боломжын ахмадууд найзан дундаа сайхан амьдрах болно.АНУ-д ажиллаж,саатсан хүмүүс мэднэ дээ.

Avatar

Иргэн 2021-08-20 64.119.17.159

УИХ-ын гишүүн Учралд зөвлөхөд ахмадуудад өдөр өнжүүлэх мэтийн арга хэмжээнүүд чинь ямарч тус хүргэхгүй. Ямар ахмад тэнд чинь очиж өдөржин юу хийж суухав дээ. Ахмадын байр барьж ахмадуудыг зохих төлбөртөйгөөр суулгах чиглэл гарсны дараа дүүрэг бүрд ахмадын байранд орьё гэсэн захиалга хэдэн мянгад хүрээд байгааг Учрад дуулгая. Үнэхээр ахмадуудад туслья ,юм хийе гэж байгаа бол тэдэнд зориулсан / станртын нэг өрөө, халуун хийтэн ус ванн жорлонтой/ барилга бариуулах ажлыг хийгээч гэж хүсье.

Avatar

Зочин 2021-08-20 192.82.69.199

ЖДҮ-гийн хулгайч. Мартваа сонгогчид оо!

Avatar

Зочин 2021-08-20 103.80.210.183

хүүхдийн асрамж ахмадын асрамжийг нэг дор байрлуулаад харилцан хамтардаг болгож өөрчилчихөөч.

Avatar

Зочин 2021-08-20 139.5.219.117

Сонгууль болохоор саймширдаг М.А.Н.Г.А.Р Л.А.Л.А.Рууд

Avatar

Зочин 2021-08-20 103.10.23.159

Цаг үеэ олсонгүй юм хийсэн болж харагдах гэж байдгаа боль

Avatar

очир 2021-08-20 66.181.181.184

Дельта хувилбар тарж байгаа өнөө үед хүмүүсийг нэг дор цуглуулж байгаа чинь буруу шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж