“АНУ-ыг дагавал Афганистан шиг ирээдүй хүлээнэ” гэж анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

“АНУ-ыг дагавал Афганистан шиг ирээдүй хүлээнэ” гэж анхааруулав

“АНУ-ыг дагавал Афганистан шиг ирээдүй хүлээнэ” гэж анхааруулав

АНУ бүх чадлаараа Афганистанаас дипломатч нар болон иргэдээ татан авч байна. Харин ОХУ-ын Аюулгүй байдлын консулын нарийн бичгийн дарга Николай Патрушев дээрх үйл явдлыг АНУ-аас хараат бусад орнуудад сургамж болох ёстой хэмээн үзжээ.

Тэрбээр "Афганистаны Ашраф Ганигаар удирдуулсан засгийн газрыг Вашингтон огт авраагүй. Афганистаны хувьд АНУ-ын НАТО-гоос ангид цорын ганц холбоотон гэдэг нэр хүнд нь огтхон ч нэмэр болсонгүй" хэмээгээд, энэ явдлаас бусад улс, ялангуяа Украин сургамж аваасай гэж бдож байгаагаа ярьжээ.

Николай Патрушев “АНУ болон түүний холбоотнууд Афганистан дахь нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байна гэсэн нь худлаа байж. Өдгөө Вашингтоны алдааны золиосыг Афганы гэмгүй номхон иргэд төлж байна. АНУ, Европын цэргүүд өөрсдийн улсынхаа иргэдийг татаж авахаар тэмцэж байна. Харин афганчууд ирээдүйд юу болохыг сайн мэдэхгүй айдастай амьдарч байна” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр энэ үйл явдал Украинд ч давтагдаж болзошгүйг анхааруулсан байна. Үүнээс өмнө мөн БНХАУ дээрхтэй төстэй анхааруулгыг Тайваньд сануулж, эртхэн бууж өгөхийг зөвлөж байлаа.

Холбоотой мэдээ

“АНУ-ыг дагавал Афганистан шиг ирээдүй хүлээнэ” гэж Тайваньд анхааруулав

“АНУ-ыг дагавал Афганистан шиг ирээдүй хүлээнэ” гэж Тайваньд анхааруулав

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
10
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж