Скарлетт Йоханссон шинэхэн төрсөн хүүдээ онцгой нэр өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Скарлетт Йоханссон шинэхэн төрсөн хүүдээ онцгой нэр өгчээ

Скарлетт Йоханссон шинэхэн төрсөн хүүдээ онцгой нэр өгчээ

Кино од Скарлетт Йоханссон болон түүний нөхөр Колин Йост нарт шүтэн бишрэгч нар нь халуун баяр хүргэж байна. Учир нь тэд анхны хүүхдээ өлгийдөж авснаа энэ сарын 18-нд зарласан билээ.

Колин Йост өөрийн цахим хуудастаа хүүтэй болсноо, түүнд маш онцгой нэр өгснөө зарласан байна. Тэрбээр “За тэгэхээр, бид хүүтэй болсон. Түүний нэр бол Космо. Бид хүүдээ маш их хайртай” хэмээн бичжээ.

Өнгөрсөн хэдэн сарын турш Скарлетт Йоханссоныг жирэмсэн байж магадгүй гэсэн цуурхал тарсан. Ялангуяа киноны зураг авалтад оролцохдоо тэрбээр цээжнээс доош хэсгээ огт харуулахгүй байсан нь дээрх таамаглалд улам олон хүний анхаарлыг хандуулж байлаа. Гэвч Скарлетт Йоханссон энэ талаар үргэлж нууж, жирэмсэн гэдгээ хүлээхгүй байсаар өдийг хүрсэн. Одоо ч тэд хүүгийнхээ нэрнээс бусад төрсөн өдөр гэх мэт мэдээллийг хэвлэлд мэдээлэлгүй нууж байгаа юм.

Эх сурвалж: HELLOGIGGLES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж