Токио-2020” паралимпийн наадамд оролцох баг тамирчдын түрүүч өнөөдөр (2021.08.20) Токиог зорьж байна. Пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорилоо.
16 дахь удаагийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд, 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Холбоотой мэдээ