Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Тайм тауэр" хотхоны оршин суугчид өнөөдөр (2021.08.20) байрныхаа гадна талбайд эсэргүүцэл илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр хотхоны оршин суугчдын төлөөлөл ярихдаа "Манай хотхонд 500 гаруй айл оршин суудаг. Гэтэл өнөөдөр энэ хотхонд галын машин байтугай томхон машин ч орж ирэх боломжгүй болгож, бетон хашаа барих гэж байна. Гэнэтийн осол аваар гарвал яах вэ. Оршин суугчдын зүгээс компанийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч уулзахгүй, ямар ч хариу өгөхгүй байна. Бид анх газар шорооны ажил эхлэхэд л шаардлага тавьсан. Гэтэл нэг ч төрийн байгууллагаас ирж, барилгын ажилтай танилцаагүй. Мэргэжлийн хяналт, дүүргийн Газрын албанд хандаад, ямар ч үр дүн гарахгүй байсаар өдийг хүрлээ. Одоо энэ барилгыг барьж дуусаад, замын асуудал гарч ирж байна. Хотхон, орон сууцны хорооллууд хоёроос дээш орц, гарцтай байх ёстой байдаг. Ганц үлдсэн орц, гарц нь ачаалал ихтэй Хүннүгийн гудамж. Төрийн албаныхан ажлаа хийхгүй, удааширч байна. Одоо энэ зам нь нийслэлийн нийтийн эзэмшлийнх" гэв.
Барилгын ажил явуулж буй компаниас "Угаасаа өмнө нь хашаатай байсан газар. Манайх замын гүйцэтгэлээ 100 хувь хийчихсэн. Манай компани хоёр дахь гарц, орцыг нь хийж өгье гэсэн. СӨХ-ны даргатай нь өчигдөр уулзаж, ярилцсан" гэлээ.
Холбоотой мэдээ