Афганчууд хүүхдээ хашаа давуулан шидэж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Афганчууд хүүхдээ хашаа давуулан шидэж байна

Афганчууд хүүхдээ хашаа давуулан шидэж байна

АНУ-ын талибуудтай хийсэн 20 жилийн дайн ялагдлаар өндөрлөж, Афганистан улс зэвсэгт бүлэглэлд бүрэн эзлэгдсэн билээ. Тиймээс дэндүү харгис, хатуу хуультай, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн талибуудаас амжиж зугтахын төлөө афганчууд иргэний, цэргийн нисэх онгоцны буудлуудад горьдлого тээн, үүдэнд нь хонон өнжин өөрсдийг нь авч явахыг гуйж, ямар нэг найдвар төрөхийг нүдээ ширгэтэл хүлээн суугаа.

Гэвч санаан зоргоор хүссэн хүн бүрийг зугтаалгах зай Америк, Английн цэргийн онгоцонд үнэхээр үлдээгүй аж. Нэгдсэн Вант улсын засгийн газар нийт 20 мянган афган дүрвэгч хүлээн авна гэж амласан ч энэ онд ердөө 5000 хүн л авч явах боломжтойгоо зарлажээ. Гэвч тэр тоонд орохын тулд боломжгүй гэмээр бичиг баримтууд бүрдүүлэх шаардлагатай учир иргэдийн арга үнэхээр тасарч байгаа аж. Түүгээр ч зогсохгүй үймж сандарсан олон мянган афганд хэв журам сахиулахын тулд цэргүүд гал нээж, нулимс асгаруулагч хүртэл ашиглаж эхэлсэн байна.

Нэгэнт найдлага тасарсан тул аргаа барсан афганчууд нялх үрээ ч болов аврахын тулд хашаа давуулан орхиж, цэргүүд авч яваад сайн хүн болгоосой хэмээн залбирч, амьдын хагацал үзэх хэцүү сонголттой нүүр тулжээ.

Афганистаны "Хамид Карзай" олон улсын нисэх буудалд болж буй үйл явдлыг харуулсан дүрс бичлэг цахим орчинд хурдтай тарж, олон хүний элгийг эмтлэх болжээ. Анх Нэгдсэн Вант улсын сэтгүүлч Рустам Вахабын цахим хуудастаа нийтэлсэн тус бичлэг дээр афган аав, ээжүүд юу болж байгааг ч ойлгохгүй бүлтэгнэсэн алаг үрсээ хашаа давуулан шидэж, цэргүүдэд өгөөд явуулж байгаа нь харагдана.

Мөн нисэх буудал дээр ажиллаж буй нэгэн ахлах офицер “Байдал үнэхээр аймшигтай байна. Аргаа барсан ээжүүд нялх хүүхдээ хашаа давуулан шидэж, хүүхдийг нь сайн хүн болгохыг биднээс хашгиран гуйж байна. Зарим хүүхдүүд хашаа давж чадалгүй өргөст торонд зоогдон шархдаж байна. Офицер хүний хувьд би цэргүүддээ их санаа зовж байна. Өнгөрсөн шөнө цэргүүд минь бүгд уйлж хонолоо” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC UNILAD EHANEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
193
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж