Ерөнхий сайд: Хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт бидэнд ирлээ | News.MN

Ерөнхий сайд: Хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт бидэнд ирлээ

Ерөнхий сайд: Хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт бидэнд ирлээ

Ерөнхий сайд: Хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт бидэнд ирлээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр (2021.08.19) орон даяар эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 84-р сургууль дээр элсэлтийн ерөнхий шалгалтын үйл явцтай танилцав.

Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил нийт 40420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд байгуулна. Өнөөдөр хуваарийн дагуу Монгол Улсын түүх, англи хэлний хичээлийн шалгалт боллоо. Энэ жил цар тахалтай холбогдуулан шалгалт зохион байгуулах байрыг нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа нийт төгсөгчдөд амжилт хүслээ. Мөн цар тахлын эрсдэлтэй үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Хоёр жил тасалдсан танхимын хичээлийг эрсдэлтэй ч гэсэн эхлүүлэхгүй бол хүүхдүүдэд нөхөж боломгүй боловсролын хоцрогдол үүсэхээр байна. Багш, сурагчдын вакцинд хамрагдалт өндөр хувьтай байгаа нь хичээл, сургалтыг эхлүүлэхэд түлхэц боллоо. Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд ирж байна. Хамтдаа хичээцгээе” хэмээн уриалсан юм.

Цар тахлын энэ үед элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдүүд саадгүй оролцох боломжийг бүх талаар бүрдүүлж байна. Шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдсэнээс гадна эдгээр өдрүүдэд шалгуулагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна. Мөн халдвар илрээд эмчилгээнд байгаа хүүхдүүдээс ирэх есдүгээр сарын 2-5-нд шалгалт авахаар зохион байгуулжээ.

2019 оноос хойш шалгалтын дүн оноо, явцыг шилэн технологи ашиглан шууд үзүүлж, мэдээлдэг болжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MARIA WANG 2021-08-20 102.91.4.26

(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.

Avatar

Зочин 2021-08-20 192.82.80.142

Монгол ЭМЯам, Боловсрол хариуцалага байхгүй Анх коронберис дотоод гараагүй байхад хийчээл хийх ёстой байсан Одоо халдварт өвчин газар аваад ирэхээр сургууль цэцэрлэг ажилуулдаг Үхэх нь үхээд сэхэх нь Гэсэн асуудалд оруулж байна !!!!! ХАРИУЦАЛАГЫГ БОЛОВСРОЛЫН !!!!!! САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ !!!!! ОНЦГОЙ БАЙДАЛ САЙД ОЮУНЭРДЭНЭ . ТА НАР ХАРИУЦАНА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА !!!!! МОНГОЛ ТӨР БИШ БОЛЖЭЭ !!!! Хариуцах

Avatar

Зочин 2021-08-20 192.82.80.142

Монгол ЭМЯам, Боловсрол хариуцалага байхгүй Анх коронберис дотоод гараагүй байхад хийчээл хийх ёстой байсан Одоо халдварт өвчин газар аваад ирэхээр сургууль цэцэрлэг ажилуулдаг Үхэх нь үхээд сэхэх нь Гэсэн асуудалд оруулж байна !!!!! ХАРИУЦАЛАГЫГ БОЛОВСРОЛЫН !!!!!! САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ !!!!! ОНЦГОЙ БАЙДАЛ САЙД ОЮУНЭРДЭНЭ . ТА НАР ХАРИУЦАНА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА !!!!! МОНГОЛ ТӨР БИШ БОЛЖЭЭ !!!! ӨӨХ БИШ БУЛ

Avatar

Зочин 2021-08-20 202.126.88.235

Энэ бүтэхгүй ээ одоо баахан тараагад карантилнаа

Avatar

Зочин 2021-08-20 103.229.121.213

Худлаа ярьж попорсон илжигэн толгойт

Avatar

Зочин 2021-08-20 103.57.92.233

12 доош насны хүүхдүүд цахимаар хичээллэх хэрэгтэй гэж ойлгодоггүй юм уу Данхар ОЮУЭРДЭНЭ тэнэг ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж