Нэгдүгээр ангийн цахим бүртгэл 35 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр ангийн цахим бүртгэл 35 хувьтай байна

Нэгдүгээр ангийн цахим бүртгэл 35 хувьтай байна

Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж буй хүүхдүүдийг энэ сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлсэн. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341500 сурагч суралцах статистик бий. Үүнээс нэгдүгээр ангид элсэх 38842 сурагч, 694 цэцэрлэгт 114908 хүүхэд хамрагдана. Одоогоор цахим бүртгэлийн ирц 35 хувьтай яваа аж.

2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан, хэрэгжилт 86 хувьтай байна. Нэгдүгээр ангид элсэгчдийг www.parent.edu.mn цахим хаягаар 24 цагаар бүртгэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэлд нийслэлд 35 хувьтай байна.

2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй болжээ. Тодруулбал, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн, гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалт хийсэн байна. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.

Хичээлийг 5/9-ийн хөтөлбөрөөр орох болсон тул зорилтот насны хүүхдүүдийг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдахыг салбар яамнаас шаардаж байгаа юм. Нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь нэгдүгээр тун, 51 хувь нь хоёрдугаар тундаа тус тус хамрагдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж