Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно | News.MN

Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм. Харъяа цэцэрлэггүйн улмаас тус хорооны 692 хүүхэд өөр дүүрэг, хорооны цэцэрлэгт суралцаж байсан бол үлдсэн 182 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй байв. Тиймээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 278 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Монгол дээвэр”, “Цац орхон” ХХК түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны  хүүхдүүд таатай, тохилог орчинд суралцах юм.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж