Чөлөөт бөхийн охид ДАШТ-ээс хоёр медаль хүртлээ | News.MN

Чөлөөт бөхийн охид ДАШТ-ээс хоёр медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн охид ДАШТ-ээс хоёр медаль хүртлээ

Чөлөөт бөхийн охид ДАШТ-ээс хоёр медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ОХУ-ын Уфа хотод болж байна. Монголын баг нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (АШТ)-ий мөнгө, хүрэл медальт, Б.Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн Европын аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ)-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакийг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан.

Шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдсанаар үзүүрлэв.

Мөн 2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жингийн шөвгийн наймд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар дагах барилдаан хийхээр болж, АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг тус тус ялснаар шагналын тавцанд зогслоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR MARIA 2021-08-20 102.91.4.26

(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.

Avatar

Зочин 2021-08-20 198.98.54.184

========= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-20 17.149.234.125

ert bayarlaj bolohgui. ursuldugchid chn yavan changarna shuu

Avatar

Зочин 2021-08-20 150.129.142.21

Чөлөөт бөхийн холбоог бүрэн шинэчилж, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч нэртэй алиа салбадайг зайлуулах хэрэгтэй. Чөлөөт бөх жүдо бөхтэй харьцуулбал ямар ч өрсөлдөөнгүй, сайндаа 20 улс л тэмцээнд оролцдог, нөгөө талаар утга багатай спорт. Тэгэхэд жүдо бараг бүх улс буюу 200 улсад хөгжиж байгаа шүү дээ. Нэг медаль авч, 2, 3 хүн медалийн төлөө барилдсаныг мундаг амжилт гэж Баттулга дасгалжуулагч нь ярьж байна л ээ…

Avatar

Зочин 2021-08-20 202.126.88.144

Чөлөөтийнхөн бол хий зардал дагуулсан жуулчид болох нь олимпоор тодорхой харагдаа биз дээ, одоо бас юун тэмцээн, татвар төлөгчдийн мөнгөөр зугаалахаа боль оо

Avatar

Ацад харилт өгчье 2021-08-20 85.140.1.239

Ац минь тамирчид өөрийнхөө зардалаар явч байгаа шүү холбоо болон улсаас нэг ч төгрөг аваагүй шүү

Avatar

Зочин 2021-08-20 202.131.249.174

Баяр хүргэе! Шинэ үеийнхэн өсч гарч ирж байгаа юм бн

Avatar

Зочин 2021-08-20 192.82.70.82

Чаваасдаа одоо дахиж бүү мөнгө үрж гадагшаа яв, чөлөөт бөх уналтанд орсон бнаа ., зөвхөн алт авсан нөацөлд дэмжих хэрэгтэй суигалт дасгалжуулалт дэлхийн шившиг.

Avatar

Зочин 2021-08-20 85.140.1.239

Чи бол ац

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж