"Байгалийн олон улсын түншлэлийн форум" үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.20-нд нийтлэгдсэн

"Байгалийн олон улсын түншлэлийн форум" үргэлжилж байна

"Байгалийн олон улсын түншлэлийн форум" үргэлжилж байна

"Байгалийн олон улсын түншлэлийн форум" өчигдөр (2021.08.19) эхэлсэн билээ. ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Эрхүү хотын захиргаа хамтран зохион байгуулж буй тус бизнес чуулганы хүрээнд Эрхүү мужийн зарим үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгж (ААН)-ийн төлөөллийг Монгол Улсын ААН, компаниудтай холбох, компани тус бүрээр ганцаарчилсан B2B уулзалт зохион байгуулж буй юм.

Чуулганд ОХУ-ын Эрхүү хотоос экспортод чиглэсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэл, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд Монгол Улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг ААН, компаниудтай холбоо тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр оролцож байна.

"Байгалийн олон улсын түншлэлийн форум" өнөөдөр (2021.08.20) 10.00-12.00 цагийн хооронд B2B уулзалтуудаар (Zoom meetings) үргэлжилнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж