Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өчигдөр (2021.08.19) Монголын түүх, англи хэл гэсэн хичээлүүдээр эхэллээ. Энэ жилийн хувьд нийтдээ 40 мянга гаруй сурагч, өмнөх оны төгсөгчид улс орон даяар 82 шалгалтын байранд шалгалтаа өгч байна. Өнгөрсөн жилүүдийн тухайд улсын хэмжээнд нийтдээ 48 шалгалтын байранд ЭЕШ зохион байгуулдаг байсан бол цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ тоог 82 болгон нэмэгдүүлжээ.
Замын-Үүд сумын онцгой комиссын саналын дагуу тус суманд анх удаагаа ЭЕШ зохион байгуулж байна.
Нийслэлийн II, III, V сургуулиуд дээр очиход англи хэлний шалгалт эхэлсэн учир гадаа нам гүм, хүүхдээ хүлээн зогсох эцэг эх, багш нар мэр сэр харагдаж байв. Шалгалтын байрууд ч халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж, нэвтрэх хэсэг болон гарах хэсгийг тусад нь шийдэж, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлсэн байгаа нь анзаарагдлаа.
Улс даяар нийт 9250 багш, Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн ажилчид, боловсролын байгууллагын ажилтнууд ЭЕШ дээр ажиллаж байна. Тэдгээрийн нэг төлөөлөл болох, V сургууль дээр хяналт тавьж буй БҮТ-ийн мэргэжилтэн Э.Номинзултай ярилцлаа.
Тэрбээр ярихдаа "Түүхийн хичээлээс илүү англи хэлээр олон хүүхэд шалгалт өглөө. Хүүхдүүдийн хувьд шалгалтад ирэхдээ бичиг баримтаа дутуу авчирч буй тохиолдлууд гарч байна. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхээ орхин ирж байна. Бид аль болох асуудлыг шийдэж, хүүхдүүдийг шалгалтад оруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Манай шалгалтын төв дээр хоцорч ирэх тохиолдол байсангүй. Харин шалгалт өгөх байраа андуурч ирсэн тохиолдол бий. Ялангуяа өмнөх оны төгсөгчид ийм төрлийн алдаа гаргаж байна. Суудлын хуваарийг долдугаар сарын 10-наас хойш дахин шинэчлэн хэвлэж авах байсныг мэдээгүй ирж байна. Буруу байранд ирсэн хүүхдийн шалгалтын цаг тулсан үед бид протокол хөтлөөд, шалгалтыг нь өөрсдийн байран дээрээ авч байна. Халуурсан, шинж тэмдэг илэрсэн сурагч байсангүй. Бид бүх үйл ажиллагааг дүрэм журмын дагуу зохион байгуулж байна. Шалгалтын дүн маань шууд гарч байгаа тул шалгуулагчид дүнгээ харах боломжтой" гэв.
Гэрээсээ, эмнэлгээсээ гарах боломжгүй Covid-19 авсан сурагчид есдүгээр сарын 2-ноос 5-ны хооронд ЭЕШ-аа өгнө. Ингэхдээ шинжилгээний хариу, эмчийн магадлагааг үндэслэх аж.
II сургуулийн үүдэнд хүүхдээ хүлээн зогсох иргэн Д.Энхжаргалтай ярилцав. Тэрбээр "Манай охин гэнэт харааны бэрхшээлтэй болсон ч өөрөө хүсээд ЭЕШ-аа өгье гэсэн. Гэтэл өнөөдөр шалгалт өгөх байсан ч шалгалтын байран дээр нь анги бэлдээгүй байна. Боловсролын үнэлгээний төвийн албаны хүмүүстэй утсаар ярьж, учир байдлаа хэлж, сая л шалгалтдаа орлоо. Уг нь би аль хэдийнэ хүсэлтээ тавьж, өргөдлөө өгсөн юм. Миний охин шиг хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Баррель үсэг сурчихсан хүүхдүүд ондоо. Манай хүүхэд баррель үсэг анхнаасаа сураагүй учир хажууд нь чиглүүлэх, асуултыг нь уншиж өгөх багштай байгаа гэсэн" гэв.
БҮТ-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.ЦЭРЭННАДМИД:
-Монголын түүх хичээлийн шалгалт улсын хэмжээнд 74.1 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа. Англи хэлний ирц хараахан гараагүй байна. Шалгалт авах байрууд нэмэгдэж, тов нь өөрчлөгдсөн тул хүүхдүүд суудлын хуваариа дахин хэвлэх ёстой байсан. Үүнийгээ мэдээгүй, хуучин хуваарийнхаа дагуу шалгалт өгөх гэж очсон тохиолдол гарсан. Хугацаа байвал бид шинэ хуваарийг нь хэвлэж өгөөд, шалгалтын байр руу нь явуулна. Харин хугацаа давчуу байвал тухайн байранд нь шалгалт авна. Одоогоор эцэг эх, сурагчдаас санал гомдол ирүүлсэн зүйл алга. Нийтийн тээврийн үйлчилгээний төвийнхөн шалгуулагчдын бичиг баримтыг үндэслэн үнэгүй тээвэрлэж байгаа бол "Цахилгаан түгээх сүлжээ" компани маань шалгалтын байруудын цахилгааныг таслахгүй байх тал дээр анхаарч байна. Мөн Тээврийн цагдаагийн албаныхан замын хөдөлгөөний зохицуулалт хийж, шаардлагатай тохиолдолд шалгуулагчийг замын цагдаагийн автомашинаар хүргэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Халуунтай, сэжигтэй байж болохуйц хүүхдүүдийг тусгай ангид оруулж, шалгалт авна.
Шалгалтын материал задарсан хойно хоцорсон хүүхдийг ангид оруулах боломжгүй.
Шалгуулагчид маань амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна. Үүнээс гадна эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, цаг агаар, хувцаслалт, хоол унд зэрэгт нь анхаарал хандуулахыг зөвлөж байна.
ЭЕШ-ын эхний өдөр англи хэл, Монголын түүх хичээлүүдийн шалгалт амжилттай болж өнгөрлөө. Англи хэлний хичээлийг 24868 шалгуулагч сонгож, тэдний 22385 нь шалгалтад орлоо. Ирц 90 хувьтай байна. Хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 шалгуулагч байна. Тэдний 5 нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагч байна.

Хов 2021-08-20 66.181.190.212
22385 сурагчаас 800 оноо авсан 16 / Англи хэл / сурлагын чанар , сурагч оортоо ондор шаардлага тавин идэвхтэй ажиллах Хэрэгтэй байна Энэ олон хуухэд дээд сургуульд суралцах Буруу Энэ хандлагыг оорчлох хэрэгтэй байна.. Барилгачин , оедолчин , малчин , слесарь Гуталчин мэргэжлийн ажилтантай болмоор байна.
Зочин 2021-08-20 185.220.101.137
>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-20 202.126.89.85
Сэтгүүлчинцрийн бичиснээр 800 оноо авах 24000 гаруй шалгуулагчдаас 16 нь 100хан оноо авчээ .Хэд нь 800 оноогоо авсан бол.
Зочин 2021-08-20 158.208.192.248
100 % оноогоо авсан гэж хэлээч. Энэ сэтгүүлч нь хүртэл ЭЕШ өгч байгааагүй бололтой.
Зочин 2021-08-20 202.9.40.84
Erunhii dun 800gej garna, urdchilsan dun 100onoo gej garch bgaa gsn Huuhduudiin avsan onoonoos hamaatch deed onoog togtooj etsiin baidlaar erunhii onoo garna gej oilgoj bgaa shuu.
Зочин 2021-08-20 122.201.21.37
100 биш 800 байлгүйдээ, сэтгүүлчээ юм уншиж судалж хариуцлагатай бай, сэтгүүлчийн нэр зүүсэн оронцогууд.
mal hulgaichuudiig harahaar uur hureh ym aa 2021-08-20 66.181.176.134
chi gej neg mal l ym oilgohgu end bj bnda icheechee icheech 100% avsn gj yrij bgan 800 ntr gd hemjeest onoo garah boloogu baigaa
Зочин 2021-08-20 122.201.21.37
Малаа чи ядаж гарчигаа сайн уншчих, 100 оноо гэж байгаа биздээ?!
Зочин 2021-08-20 192.82.64.153
Хойч үе маань ийм ухаантай түүхээ уландаа гишгэх цаг ирж дээ
Бадарчийн найз 2021-08-20 202.179.25.111
Тэс хөндлөн юм бичих юмаа.