Сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг иргэн Г.Ган-Очир 2021 оны тавдугаар сард дэлгэж байв. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-2020 оны УИХ-ын сонгуулиар МАН хар машиныг луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх хэргээр олон улсын байгууллагад та хандсан. АНУ-ын Элчин сайдын яамнаас танд Нэгдсэн үндэстний байгууллагад хандахыг зөвлөсөн гэсэн үнэн үү. Яагаад олон улсын байгууллагад хандах болов оо?
-АНУ-ын Элчин сайдын яаманд “УИХ-ын 2020 оны сонгууль хууль бус болсон. Би үүний цорын ганц гэрч нь. Надад нотлох баримт байгаа. Тиймээс Монгол Улсад улс төрийн дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн асуудлаар хандсан. Тус улсын Элчин сайдын яамнаас "Эхлээд НҮБ-д хандсаны дараа тусалж чадах үгүйгээ хэлнэ. Монгол Улстай дипломат харилцаатай учраас улс төрийн ажиллагаанд оролцох боломжгүй. Хамгийн түрүүнд өөрийнхөө аюулгүй байдлыг бодоод, Тайландын Бангкокын Элчин сайдын яаманд хандаж улс төрийн орогнол хүсч болно” гэж зөвлөсөн. Монголд хүчин мөхөсдсөн учраас олон улсын байгууллагад хандсан нь энэ.
-Хар машины программыг өөрчилж, хакердсан тохиолдолд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах гэх зүйл ангиар 16-20 жилийн ял авахаар хуульчилсан. Та хэвлэлээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нарын нэрийг цохож, зарласан. Энэ бүхнийг нотлох баримт байгаа гэж найдъя. Та хүн гүтгээгүй биз дээ?
-Би иргэн хүнийхээ хувиар хохирогч, МАН-д ажилласнаараа хэрэгт холбогдогч. Одоо бол тус хэрэгт яллагдагчаар татагдсан. Надаас бусад хүмүүс ч гэсэн нотлох баримт цуглуулсан мөртлөө хав дарсан. Өөрсдийнхөө хийсэн хэргийг юу гэж илчлэх вэ дээ. Гэтэл хэрэгт хамт оролцсон хүмүүсээс би ганцаараа гэрчээр яллагдагчаар татагдсан. Намайг анх энэ ажилд зуучилж, санал тавьсан хүн бол өдгөө Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Сэмжидмаа юм. Би МАН-аас хакердуулахаар өгсөн хүмүүсийн нэрсийг Сонгуулийн Ерөнхий хорооны IT инженер Мөөгий, Мөнхбат гэх хоёр залууд өгдөг байсан.
Тэд IT залууст МАН-ыг олонх болгож, АН-д бүлэг үүсгэх хэмжээний суудал өгнө. Гэхдээ ганц хоёр бие даагч гарга гэж хэлдэг байсан. Үүний ч дагуу болсон.
Сонгуулийн хар машиныг хакердаж, хүмүүсийн нэрийг оруулахад 15-20 хоног шаардагддаг гэж сонссон. Нэг дүүргийг нэг тэрбумаар хакердсан. Өөрөөр хэлбэл, би МАН-ыг төлөөлж нууц мэдээллүүдийг нь өгдөг байсан. Түүнээс биш хакердах ажилд оролцоогүй. Улмаар 2020 оны есдүгээр сард нотлох баримт болох зураг, видео, флаш, хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийг цагдаа болон Тагнуулын байгууллагад өгсөн. Гэвч дээрх хэргийг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд хохирогчгүй хэрэг гэх нэрийдлээр хаасан. Угтаа бол хохирогч нь Монголын ард түмэн шүү дээ. Хуулийн байгууллагад өгсөн баримтууд эх хувиараа надад байгаа. Нийгэмд дэлгээгүй маш олон баримт, мэдээллүүд ч бий. Удахгүй олон нийтэд дэлгэнэ.
-Нотлох баримтуудыг цуглуулах шалтгаан явцын дунд үүссэн хэрэг үү. Таныг олж авсан баримтаа дэлгэнэ гэж АН, МАН-ыхныг шантаажилсан гэх мэдээлэл гарч байсан. Харсан л байлгүй.
-Тэр бол худал мэдээлэл. Би Д.Сумъяабазарын хэлснээр 500 сая төгрөгийг Тусгаар тогтнолын ордноос аваад явсан бол, Д.Пүрэвдаваагаас мөнгө аваад, Баянзүрхийн сонгуульд ялуулчихсан бол өнөөдөр энэ хэргийг битгий илрээсэй гээд залбираад сууж байх байсан биз. Харин ч би энэ гэмт хэргийг илчлэх зориг гаргаж, ардчилсан сонгуулийн тогтолцоог хадгалахын тулд шүгэл үлээсэн.
Хэрэв шантаажилсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол би өнөөдөр энд биш шоронд байх байлаа. Би нэгэнт том асуудалд орооцолдсон гэдгээ мэдсэн учраас хэргийг илчлэх нотлох баримтыг цуглуулж эхэлсэн.
Ард иргэдийн үзээгүй утасны яриа, мөнгө төгрөг солилцож байгаа бичлэг, Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг, хар машинд хийх хүмүүсийн нэртэй флашууд болон өөр бусад бичлэгүүд надад бий.
-Тэгээд хар машиныг хэн хакердсан юм бэ. Хакердах боломжтой гэж үү?
-2012 онд сонгуулийн санал хураалт тоолох машиныг АНУ-аас авчирсан. Тухайн үед лиценз нь зургаан жилийн хугацаатай байсан. Харин 2018 оноос санал тоолох хар машины үндсэн программыг ашиглах боломжгүй болсон учраас СЕХ-ныхон Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженерээр программыг шинээр бичүүлсэн. IT-гийн инженер гэж нэр нь дурдагдсан уг хоёр залуу программ шинээр суулгахдаа ямар ч цаасыг уншдаг болгон, үндсэндээ хар машиныг өөрсдийнхөө хүссэнээр удирддаг болгочихсон гэх үү дээ. Ингээд тэр хоёр МАН-ын генсекийн шууд удирдлагад ажиллаж эхэлсэн. Явцын дунд намынх нь нөлөө бүхий албан тушаалтан болон Д.Сумъяабазар нарын хооронд зөрчил үүссэн. Тиймээс Д.Сумъяабазар намайг дуудаж уулзаад, "Намайг жийх гээд байна. Чи л ахдаа тусла. Нийслэлд би заавал ялах ёстой. Хоёр IT залууг ятгаад өг. 500 сая төгрөг өгье” гэсэн. Би мөнгийг нь авалгүй нотлох баримтыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.
-СЕХ-ноос хар машиныг хакердах ямар ч боломжгүй гээд байгаа. Сонгууль болохоор л хар машинд хакердуулсан гэх шүүмжлэлийг улстөрчид гаргадаг. Гэтэл та улстөрч биш. Тэгэхээр худлаа ярих шаардлагагүй мэт. Нөгөө талаасаа таныг шоудаж байна гэх хүмүүс бий?
–СЕХ болон улсын бүртгэлийн систем хоёрт олон улсын IT аудитын компани оруулж, шалгалт хийгээд өгөөч гэдэг хүсэлт тавиад жил боллоо. Тэрхүү шалгалтаар хар машиныг хакердаж болдоггүй гэвэл би гүтгэсэн байна гэж үзээд, хэргээ хүлээгээд шоронд оръё. Угтаа бол олон улсын аудитын компани оруулж ирэхэд л бодит үнэн илэрнэ. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. Монгол Улсад ашиглагддаг сонгуулийн техник хэрэгсэл үйлдвэрлэгч АНУ-ын “Dominion Voting” компанийн зүгээс "Сонгуулийн хар машинд гуравдагч серверээс 30 минут тутамд нөлөөлж, тодорхой хэмжээний сонгогчийн саналыг өөрчилсөн” гэх албан бичиг ирсэн.
-Таныг баривчиллаа, саатууллаа гэдэг. Байнгын мөрдлөг, шалгалт дор амьдрах хэцүү байна уу. Эргээд бодоход шүгэл үлээсэндээ харамсдаг уу?
-Энэ хэрэг өнөөдөр илрэхгүй юм аа гэхэд 2024, 2028 онд илэрнэ. Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг нь хамгийн хүнд ялтай хэрэг. Би ийм хууль бус ажиллагаанд оролцохыг хүсээгүй учраас эртхэн гэм буруугаа хүлээгээд, хуулийн байгууллагад хандсан нь дээр гэж бодсон. Үүндээ ч харамсдаггүй.
Энэ хэргийг шүүхээр шийдүүлж, МАН-ын нэр бүхий 11 гишүүнд хариуцлага хүлээлгэмээр байна байна. Би ч өөрөө ял авна. Үүнийг л шударга ёс гэнэ. Бусдаар бол би шоронд орохоос айж зугтахгүй.
-Та гэнэт 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтэд хандсан. Энэ нь таныг нийгэмд хоёр дахь Г.Доржзодов боллоо гэсэн ойлголт төрүүлээд байх шиг?
-Харин би худал зүйл зохиож яриагүй. МАН-ын талаас “Олон юм ярьж байхаар ирж уулз. Мөнгө аваад чимээгүй бол” гэх саналыг олон удаа тавьж байсан. Би хэзээ ч МАН-ын саналыг хүлээж авахгүй. Хэрэв тэр мөнгийг авсан бол би энэ хэрэгт гэрч биш, хэрэгт оролцогч, хамсаатан болж хувирах байсан. Хэзээ нэгэн цагт энэ хэргийн бодит үнэн илэрч, гэмт хэрэгтнүүд хариуцлага хүлээж л таарна. Тиймээс би шударга бус сонгуулийн золиос болсон сөрөг хүчин, бие даагч нартай хамтарч олон нийтэд хандах замыг сонгосон.
Zochin 2021-08-20 203.23.49.83
Mongol huuli hyanaltiinhan gej bhgui shde. Songuuliar dagaj ajillasniihaa tuluu alban tushaal avdag turiin alban haagchid l gej bga. Huuli hyanaltiin hen negen shudarga ajillah ged bval teriig heregtei bolgood horih esvel ajlaas halahiig nam medne. Buh yum namaas hamaaraltai bolson bolohoor yuch hiigeed nemergui.
Зочин 2021-08-20 66.181.161.4
Шантаажчин бишээ…Бодитой юмярьж байна..Нэг гишүүнийхнь лав хакердсан бичлэг твээр гарсан цаанань хэдч байгаа юмбилээ.Энэ эх оронч залуу байна.Харин луйварчдыг өмөөрч байгаа хүмүүсийг луйварчидтай нь цуг давхар хариуцлага тооцмоор байна
Зочин 2021-08-20 192.82.76.168
Яаралтай шар хадны эмнэлэгт ханд,
Зочин 2021-08-20 66.181.161.4
Чи өөрөө явж сэтгэцээ шалгуул Маны б**с долоогч долдой минь
Зочин 2021-08-20 202.126.88.158
Бас нэг Доржзодов
Зочин 2021-08-20 103.212.116.160
Баримт материал байгаа бол хууль хяналтынханд өгөөд шалгуулаач. Хэвлэлээр баримттай нотлогдсон зүйл ярих хэрэгтэй .Нотлогдоогүй зүйл ярьж хүмүүс шантаажилж, гүтгэж байгаа бол харин хариуцлагыг дээд хэмжээгээр хүлээлгэх хэрэгтэй.
зочин 2021-08-20 103.9.90.130
Яг одоо дэлгээч тийм бодит үнэн юм бол…. Шантаажчин л байна шдээ… Бас нэг Доржзодов…. Зайл зайл өлөн юмнууд
Зочин 2021-08-20 202.126.88.39
Комын цаанаас 1000 дэмжиж байна гээд яахав дээ. Энэ залуугын ярьж байгаа үнэхээр үнэн бол харин тэмцсэн шиг тэмцэх хэрэгтэй. Даан ч хэнч чадахгүй
Зочин 2021-08-20 59.153.115.117
Үнэн бхаа. Хэнд срннууль өгсөнийг нь лав гарч ирэхээр мэдээд бдаг юм бна лээ
zochin 2021-08-20 122.201.21.132
udahgvi delgene udahgvi delgene baigaam bol duugai l gargd ireechdee. Vneheer l vneniig delgeher zoriglson hvn bol arai oor bna bh vhsench bushuuhan olon tvmend hvrgehiig l bodno bzdee tegtel uuchlrai ene zaluu bol zvgr hud pop esvl zahialgt l dram tehvv udahgvi delgene entr geshshs zvger dald or tehvv
Зочин 2021-08-20 202.126.89.65
Үнэн бхаа. Ма намын хулгайчууд байнга ялна гж бхгүй
Монгол хүү 2021-08-20 192.82.68.156
Энэ нэг Ардын намын 60, 70 оны хэдэн өвгөн, авгай нар байнаа доор сэтгэгдэл бичсэн та нар хуцаад байх шаардлага байхгүй шүү, өөрөө амьдралаа аваад явчиж чадахгүй энэ тэнд даргын б**с долоосон гарууд жинхэнэ энэ улсыг сүйрүүлж байна шүү. Энэ ардын нам чинь алга болвол та нар яаж амьдрах юм. Төрийн эрхийг хууль бусаар авчээ.
Зочин 2021-08-20 64.119.18.78
Сэтгэцийн өвчтэй энэ нөхөр юу дэмий юм чальчаад байгаа юм бэ.Нийгмийг ийм хүмүүс л хордуулдаг.Ярьж байгаа зүйлүүд нь нэг ч үнэн зүйл алга
Зочин 2021-08-20 66.181.161.4
Улс орноо сүйрүүлж байгаа олгархуудыг өмөөрсөн чи өөрөө эрүүл биш.Бас бялдууч байна
Зочин 2021-08-20 66.181.161.4
Төрийн гэмт хэрэгтнүүдийг улайран өмөөрч байгаа чи өөрөө эрүүл биш байна.Эргүү золиг минь энэ хүн чиний биднийм ирээдүйн төлөө тэмцэж байна
Зочин 2021-08-20 66.181.183.249
Хэнд ч хэрэггүй эрх мэдэлгүй энэ гөлөгт очиж очиж Д.Сумьяабазар яасан гэж 500 сая төгрөг өгөх вэ дээ. Хүн болгон л бичлэг би гэж унгас алддаг л юм. Тэгээд долоон юм гоншигнохгүй бичлэгээ гаргаад ирээч . Хэнд ч хэрэггүй нохой шиг хуцаад л байх юм
Зочин 2021-08-20 103.212.119.225
АН гээчийн ээлжид явуулгаас өөр юу ч биш. Өөрийн хорон үйлдлээ бусад руу чихдэг, улстөрийг бузарлаж гүйцсэн хорчингууд, найруулсан жүжгээ л тавьж байна
Zochin 2021-08-20 67.69.69.235
SHUDARGA ZALUU
Bi 2021-08-20 103.229.122.252
Сонгууль бүрээр МАН хүний регистрийн дугаар, овог нэр цуглуулдаг. Идэвхтэн бүрийг 5 хүний мэдээлэл олж ир гэдэг. Оронд нь мөнгө өгдөг гэдгийг авсан хүмүүс нь чөлөөтэй яриад явж байдаг . Тэр бүх мэдээллийг зүгээр ч нэг цуглуулдаггүй нь ойлгомжтой . Энэ залуу үнэнийг илчилж байна даг.
Зочмн 2021-08-20 66.181.161.74
Үнэн болов уу. Муулаад байсан хүмүүс сонгогдсон тал бий шүү. Одоо ч гологдсон хэвээр
Зочин 2021-08-20 66.181.180.56
Энэ ч хол явахгүй башир арга заль байх аа
ҮНЭН БОЛ 2021-08-20 150.129.143.31
ЗАСАГ ХУУЛЬ БУСААР АВСАН БОЛ 64 ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ШОРОНД ОРОХ ЮМАА ДАА АЙН БАЗАР ВААНЬ БАРАГ ҮНЭН БАЙХАА ДАА
Зураач Лондон 2021-08-20 87.80.153.122
АН энэ залууг сайн хамгаалах үүрэгтэй шүү! хэрэв энэ гэрчийг хамгаалж чадахгүй бол цаашид ийм зоригтон гарахгүй !
Зочин 2021-08-20 202.126.88.149
Амь насаа хамгаалж яваарай, ичсэн хүн хүн а**а гэдэг үг бий шүү. Албан тушаалыг нь авахын тулд хүний амь ил цагаан хөнөөдөг хүмүүс, үнэнийг хэлэх нь гээд аюул болох вий.
Зочин 2021-08-20 192.82.81.113
ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАГСАДЫН ХАМСААТНУУД ЭНЭ ХҮН РУҮ ДАЙРЧ ЦААНАА ИХ АЙДАСТАЙ БАЙНА. ХЭРЭВ ЭНЭ ҮНЭН БОЛ БУРХАН ТЭДНИЙГ ШУДАРГААР ГЭСГЭЭГ!
Зочин 2021-08-20 203.91.115.252
medeej hudlaa
Зочин 2021-08-20 202.126.88.149
Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж ярьдагсан. Болгоомжтой яваарай залуу.
зочин 2021-08-20 202.126.88.149
Үнэн ш дээ
Ju 2021-08-20 192.82.76.5
Za tegvel bugdiig n delgej taviaarai.Ene luivarchidiig odoo l dhiitgeh heregtei boljee.Zorigtou bn .Bidniig jingene darlaj bgaa novshnuudiig il gargaad iree
Зочин 2021-08-20 202.9.46.251
Үүнийг тоож яадаг юм бэ. Төрийн эсрэг гэмт хэрэгтэн баривчилж хорь. Уос төрийн хэрэгтэн гэж хэлнэ. Бүх насаар нь суулга.
Сэтгүүлч 2021-08-20 202.126.89.242
Юү илрэхээс айж энэ хүнийг бүх насаар нь шоронд суулгаж, далд байлгахыг хүсэж байгаа юм бол?
Зочин 2021-08-20 66.181.161.4
Монголд төр гэж байхгүй.Олгиархуудын бүлэглэл байгаа.Олгиархуудыг өмөөрсөн чамайг барьж хорьмоор байна
Зочин 2021-08-20 66.181.161.19
Ийм хүний оронцог хол явдаггүй юм даа. Бас нэг Доржзодов
Зочин 2021-08-20 77.119.203.174
Үнэхээр бодит бичлэг байдаг бол аль хэдийнээ гаргаад тавина даа. Байгаа л гэх юм
Зочин 2021-08-20 203.91.115.252
iim urwagch hog shaariig duujilj alsan ch bagadana
Зочин 2021-08-20 202.126.90.90
Бас нэг Доржзодовыг дуурайсан тэнэг байна
Нөгөөдөхь баримттай хуссан бол энэ харваас юу ч үгүй хоосон орк байна
Иргэн 2021-08-20 150.129.142.63
Ярианаас худлаа гүтгэж бна энэ нөхөр. Тэр америкаас ирсэн баримт харая
Zochin 2021-08-20 66.181.161.102
Barimt baigaa yum bol barimtaa delge mongoliin shuuh elbegdorj battulga 2 s hoish arai deerdej bgaa shuu unen hudal ni medegdehgui yum soliorool neg bol oyungerliind ochood hevtdeg ugui bol gadniihand hovch huuhed shig inglee teglee geed baidag ni zuvuu dorjzodov ene nuhur osorjamaa gesen erul soliotoi ni ul medegdeh yumnuudiin setgetsiig shalgaj eruul bish bol niitiin medeeleld oruulahgui bh heregtei yum bishuu
Zochin 2021-08-20 66.181.161.102
Za iim ner ustai barin tavin nedeelel bol neg bol ene nuhur shorond shomboino ugui bol symiyabazar terguutnuud shorond shimboino 2 dahi garts gej ugui odoo l nuguu shudarga setguulch munhbaysgalan otgon tseren nar nuguu jagsdag ulsdug nuhduud heregtei bgaa baihgui yu 2t uls dotooddoo shiidchih yumiig gadniihand handaad shudraga tsarailad dorjzodovdood baihiin bol uls eh orniin chini ner hund gej neg mundag yum chini 00 tsaas l bolood bna shuu unen hudal ni medegdehgui yum hutsaal bh ni zuvuu
Зочин 2021-08-20 198.98.54.184
=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Hi 2021-08-20 37.171.175.153
2020 оны сонгуулийн дараа ард түмэнд хандаж хэлээгүй, МАН аасаа урваж АН намтай нийлж АН Эрдэнэ гомдол нэхэмжлэл гаргаж ганочир гэрчээр орж явсаар жил болоод хэрэг хаагдсан байгаа байгаа гэх нотолгоогоор гарсан байлгүй өөр юу байгаа гээд жүжиг тавьж Элбэгдорж ийн гүйдэг нохой шиг гүйгээдл байх
Зочин 2021-08-20 139.5.217.215
МАНгар нам бол х у ж а а гаар бөөстцөн бөөгнөрөл билээ
Зочин 2021-08-20 64.119.17.159
Ган-Очир хутган үймүүлэгч нийгмээс тусгаарлмаар этгээд.
Зочин 2021-08-20 202.126.89.242
Тусгаарлах гэж байхыг бодоход энэ хүнээс айж л байгаа хэрэг дээ.
ББ 2021-08-20 64.119.20.24
Зүгээр л үнэн мөнийг нь тодруулахын оронд тусгаарла, хорь гээд байдаг нь ямар учиртай юм бэ?
Зочин 2021-08-20 66.181.183.249
Иймэрхүү юмнуудын ярилцлагыг яагаад гаргаж байдаг юм болдоо.
Зочин 2021-08-20 150.129.142.21
Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж зохион байгууллаа даа ? МАНгас бузар булай бүхнийг хийж байна…
Зочин 2021-08-20 66.181.181.22
Яаралтай шар хадны эмнэлэгт хандаарай,хүндрэнэ шүү
зочин 2021-08-20 202.9.46.220
хөөрхийдөө энэ хүү сэтэгцийн өвчитэй л юм байна
Зочин 2021-08-20 122.201.24.221
Банди улам өнгө ороод байнаа. Сайн тэжээлгэж байгаа юм байна
ЧИ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ, МАН ДАХИН 100 ЖИЛ ДАРЛАНА 2021-08-20 139.5.217.217
ЖДҮЧИД БҮГДЭЭРЭЭ САЙД, СОДБААТАР ДАРГА, ОЮУНХОРОЛ ЗАХИРАГЧ БОЛЖ БАЙХАД ЧИ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ
Зочин 2021-08-20 202.179.25.133
Рассол Кроугийн тоглосон физикчийн тухай киноны дүр шиг гар уу. өөрийнхөө бодлыг бодит гээд сэтгэсэн юм шиг
Зочин 2021-08-20 202.72.247.58
ДҮҮ МИНЬ ӨӨРИЙГӨӨ ЁАЙН ХАМГААЛАРАЙ. ОЛОН УЛС НҮБ-Д ХАНДДАГ НЬ МАШ ЗӨВ. НААД КОММУНИСТ АЛУУРЧИД ЧИНЬ НЭГ Л ӨДӨР ХУТГУУР ХИЙНЭ ШҮҮ. ДҮҮ МИНЬ ӨӨРИЙГСӨӨ САЙН ХАМГААЛААРАЙ ДАХИН2 ХЭЛЖ БАЙНА ШҮҮ. ХООЛ УНДАА ИДЭЖ УУХДАА САЙН ШАЛГАЖ ИДЭЖ БАЙГААРАЙ. НААД МАН-ЫН КОММУНИСТУУД ЧИНЬ ХОРДУУЛЖ а**а ШҮҮ. НУУЦ ЧУХАЛ БИЧИГ БАРИТАА БОДИТ ЗҮЙЛЭЭ НАЙДВАРТАЙ ГАЗАР САЙН ХАДГАЛААРАЙ. ДҮҮ МИНЬ АВИЛГАЧ ЛУЙВАГЧДААС БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ. МОНГОЛП ШУДАРГА ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА, ЧИНИЙ САЙН ҮЙЛСИЙГ ДЭМЖИХ БОЛНО.
Зочин 2021-08-20 59.153.114.171
АН ын хулгайч луйварчид гээч. Танай нам дотор ер нь шудрага, зөв төлөвшсөн, сэтгэл санаа ариун ,хүний төлөө анхаарал хандуулдаг, ёс зүйтэй хүмүүс байдаг юм уу. Дан архичин, танхай зэрлэг, ёс зүй хүмүүжилгүй,үймээн самуун дэгдээсэн,бусдыг гүтгэж доромжилсон,үл бүтэх хүмүүсийн цуглуулга мэт л харагддаг.Ийм нөхдөд яаж итгэж,улс орны чухал ажлыг хариуцуулах билээ.
Баянаа. 2021-08-20 122.201.21.45
, ,манай шүүх засаглал яааж үнэний төлөө ард түмэндээ зүтэгдэгийг харах л үлдлээ.
Зочин 2021-08-20 202.5.198.3
МАН гэж бүтэхгүй хулгайч, луйварчид ш дээ. Хөлдүү ард түмэн хөлдүү сонголт л хийнэ.
Afsds 2021-08-20 202.126.89.104
Dominion voting hugo chaves madurogiin songuuliig zasaj ugch baisan hamgiin suuld americiin erunhiilugchiin songuuliar ih budlian hutgasan
ЗОЧИН 2021-08-20 202.21.126.30
ХӨӨРХИЙ ЭНЭ ХҮҮ ЖААХАН ЮМТАЙ ЮМ ШИГ БАЙНАА.
Zelme 2021-08-20 103.229.121.164
Chi l harin ymtai p***a baina daa **** shuu p***a .
Зочин 2021-08-20 192.82.72.200
МАН, УИХ-ыг тараах хэрэгтэй
Tom yl 2021-08-20 202.126.89.236
Toriin enhiig huuli busad avsan bn
Зочин 2021-08-20 192.82.74.61
ОХУ-д лав жинхэнэ сонгогчдын санал өгсөн саналын хуудсуудыг хуурамч цаанаас бэлдсэн саналын хуудсуудаар, ямар нэг сиймхий зай завсар зохиомлоор гаргаж байгаад сольдог аргыг олон жил нэгдмэл орос нам ашиглаж байгаа. Тэгээд дахин дахин хөндлөнгийн хяналттай тоолоод ч асуудал илэрдэггүй гэжуугаа. МАН ч энэ олон давхар давхар заль луйвар аа ашиглахгүй байна гэж үгүй. ҮНЭН хүчтэй. Хэн ч дарж чаддагүй. Худал хуурмаг нь хэсэг зуур ялж буй мэт харагддаг. Гэвч дандаа л ҮНЭН нь хоцорч, худал нь арчигддаг.
Зочин 2021-08-20 202.126.88.209
Ene nuhur eruul bus baih
gan 2021-08-20 202.21.124.2
turiin erhiig huuli busaar avsan novshinuud baina shdee
Зочин 2021-08-20 124.158.97.10
Энэ сонгуулийн луйврын хэрэгт Хүүк, Оюук хоёр оролцоогүй гэдэгт итгэж байна. Тэр хоёр арай ч ийм тэнэг хэрэг хийхгүй дээ. Харин тэр хүйтэн царайлсан Амарбаясгалан бол гол толгойлогч нь байж таараа. Тэнэг н**ш юмаа, Ямарч хэрэг илэрдэг гэдгийг мэддэггүй хүйтэн зүрхтэн юмаа. Ийм олон хүмүүс оролцохоор илэрч л таараа.
Зочин 2021-08-20 124.158.97.10
Энэ залуу маш үнэнийг ярьж байна. Энэ нөхрийг хамгаалалтанд авах ёстой. Хөөрхий, АН -ын байж байгаа царай нь ……. Бусад сөрөг хүчнүүд яасан бэ? Ер нь УИХ -ын бүрэлдэхүүнийг хараад л сонгууль луйвар болсон гэдэгнь харагддаг. МАН -ын тэр хүүхнүүд …. Ануужин Мөнхцэцэг…… нтр. Тэр бятаан Ганбат …… гэсэн Жэнкочууд,…… Харин Пүрэвдорж гэсэн 1-2 нөхөр шударгаар гарч ирсэн. За, бусад нь бол луйврын аргаар гарч ирсэн дээ.
Зочин 2021-08-20 66.181.161.79
Orovdmoor teneg garuud ih baih yumaa
Зочин 2021-08-20 202.126.94.99
Шуухийг л харах болждээ!
Зочин 2021-08-20 139.5.217.217
ЖДҮЧИД БҮГДЭЭРЭЭ САЙД, СОДБААТАР ДАРГА, ОЮУНХОРОЛ ЗАХИРАГЧ БОЛЖ БАЙХАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ
Зочин 2021-08-20 150.129.143.171
Худлаа гуцаад л!! Нэг муу жижиг гарын залилагч . !!Чи тийм мундаг хакер гэгч нь юм бол нэг муу орон нутгийн сонгуулийн хар машин дээр ажиллаад , ажиллаж ч чадахгүй баригдаад чулуу няслаж суух ямар хэрэг байгаам бэ?! Цаана чинь бүхэл бүтэн дэлхий налайж байхад тэр дэвжээнд даналзаж байгаач дээ!! Хакер гэдэг чинь Цагийн дотор 600 сая доллар хакердаж авчихаад эргүүлээд өгчихдөг чадвартангуудыг хэлдэг юм бн ш дээ.
Зочин 2021-08-20 202.179.15.10
Бүгдийг нь гараар тоолж баталгаажуулаад байхад хакердаж яах юм бэ? Өмнө нь дан гараар тоолж байхад ямар их хэрүүл тэмцэл 7 сарын 1-ний бослого үймээн гардаг байсан билээ. Одоо машинаар бас гараар тоолж баталгаажуулж байгаа.
Төрийн эсрэг гэмт хэрэг байна шүү дээ 2021-08-20 122.201.24.50
Ямар аймаар юм вэ? Төрийн эсрэг гэмт хэрэг байна шүү дээ
Зочин 2021-08-20 122.201.21.37
Засс, нэг юм уншингуутаа итгэж сэвж байдаг та нар мэтийн оркуудаас болж нийгэм хөгжихгүй байна.
Zo 2021-08-20 202.126.88.43
Одоо ямар сонгууль байдаг билээ. Сонгууль дөхөхээр энэ амтань сэрдэг
Зочин 2021-08-20 165.22.233.125
Ami nasaa sain hamgaalaarai naaduul chini ayultai shuu
Зочин 2021-08-20 202.126.89.10
ЭНЭ ОДОО ЭРҮҮЛ ХҮН МѲН ҮҮ