2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 213,103,263.89 төгрөгийн үнийн дүн бүхий 1,132,455 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар" ХК (MBG+14.96%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ +14.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" ХК (GHC -8.11%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 51,474 ширхэг нэгж эрхийг нийт 10,339,737 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.31 хувиар буурч, 33707.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,229,004,080,424.75 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ