ОХУ вакцин хийлгэсэн иргэдийнхээ дунд хонжворт сугалаа зарлав

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

ОХУ вакцин хийлгэсэн иргэдийнхээ дунд хонжворт сугалаа зарлав

ОХУ вакцин хийлгэсэн иргэдийнхээ дунд хонжворт сугалаа зарлав

ОХУ-ын Засгийн газар иргэдийнхээ вакцинд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Covid-19-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд хонжвортой сугалаа зохион байгуулахаар болжээ. Энэ тухай тогтоолд тус улсын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин гарын үсэг зурсан байна. Хонжворт сугалаанд ОХУ-ын 18-аас дээш насны иргэд хамрагдах ажээ.

Сугалаа ирэх есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд вакцинд хамрагдсан хүмүүсийн Вакцины нэгдсэн бүртгэлийн мэдээлэл дэх дугаарыг үндэслэн сугалаанд оролцуулах юм байна.

Нийт 1000 ялагч тодруулж, ялагч тус бүрд 100 мянган рублийн хонжвор олгох аж. ОХУ-ын иргэд сугалаанд хожсон эсэхээ төрийн үйлчилгээний цахим хуудсаас мэдэх боломжтой. Энэ сугалааг “Гознак” компани зохион явуулах бөгөөд шагналыг сугалаа болсон өдрөөс хойш зургаан сарын дотор олгох гэнэ.

Эх сурвалж: GOVERNMENT.RU, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж