Нэкст групп ХХК – Иргэдийг байгалийн цогцолборт газруудаар соёлтой амарч зугаалахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Нэкст групп ХХК – Иргэдийг байгалийн цогцолборт газруудаар соёлтой амарч зугаалахыг уриаллаа

Нэкст групп ХХК нь 2020 оноос Байгаль орчин, Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахаар зорьж байгаа ба үүний хүрээнд олон шинэчлэл, сайжруулалтуудыг хийж байгаагийн нэг нь групп компани дотроо Нэкст – Эко клубийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн явдал билээ.

Нэкст – Эко клуб нь 2021 оны 08-р сарын 17-ны өдөр Нэкст групп ХХК-ийн 150 гаруй ажилтнуудыг хамруулан Тэрэлж байгалийн цогцолбор газарт 4 км явган алхалт хийж, амрагчдын үлдээсэн хогийг түүж цэвэрлэлээ. Энэ явцад ажилтнууд хоорондын зайгаа барьж, маскаа зүүж, бээлийгээ өмсөн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажилласан ба Эко клубийн гишүүд хяналт тавьж ажилласан юм.

Уг үйл ажиллагаанд оффисын ажилтнууд дээр нэмээд Улаанбаатар хотын 5 салбар дэлгүүрийн борлуулалтын үйл ажиллагааг зогсоож, хамтдаа байгаль дэлхийгээ хайрлах, эх дэлхийдээ ээлтэй аялах, амьдрахыг уриалах зорилготой байсан гэв.

Нэкст групп ХХК нь цаашид энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд иргэдийг ухамсартай байж бүх төрлийн хогоо байгаль орчинд ил задгай хаяхгүй байхаас гадна хогоо тогтмол ангилж хаях, дахин хэрэглэх зэрэг ээлтэй аргуудыг хэвшүүлэхийг уриалж байгаа юм. Монголчууд бид эрт үеэсээ нүүдэл суудал хийхдээ буусан газартаа ширхэг хог хаялгүй цэвэрлэн үлдээдэг ард түмэн байсныг санаж ухамсартай аялаж, амарцгаая.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж