Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ | News.MN

Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ

Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ

Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ

Улсын онцгой комиссын зургадугаар албан даалгавраар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 12-17 насны хүн амыг хамруулах зөвлөмж, уриалгыг гаргаж, эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны халдваргүйжүүлэлтэд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, багш, суралцагчдаас тандалтын зорилгоор 14 хоногийн давтамжтайгаар түргэвчилсэн шинжилгээг 10 хүртэл хувийг хамруулан авахад шаардагдах зардлын нөөцийг шийдвэрлэх болон бусад үүргийг өгсөн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийгмийн салбарын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувь нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн байна. Үүнтэй уялдуулан компьютер болон гар утасгүйн улмаас цахим хэлбэрээр явагдсан хичээлийн хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд хоцорсон сурагчдын мэдээллийг нягталж, хичээлийн хоцрогдлыг арилгах нь чухал, энэ тал дээр багш, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэйг тэрбээр онцоллоо. Мөн 2024 он хүртэл тогтвортой хэрэгжүүлэх төсөлд мэргэжлийн байгууллагуудын санал санаачилга чухал байгааг хэлсэн юм. Түүнчлэн  наймдугаар сарын 19-22-ны хооронд үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

huuhduudee bod 2021-08-19 202.21.109.119

tanhimiin hicheeliig.boliochee.ehleed huuhduudee ovchinoos hamgaalaajee. yun hicheeluin hotsrogdol ve. hicheelgui.baisan ch amidraad baij.bolnoshde

Avatar

үшүшү123 2021-08-19 124.158.107.71

шш чааваас амьдрах гэдгийг өдөрт явж худалдаа хийж хүнээс хэдэн төгрөг хулгайлж авахыг ойлгодог. Шөнө нь архи уугаад хэнтэй ч хамаагүй унтаад явахыг

Avatar

Зочин 2021-08-19 202.9.47.12

Чи өөрийнхөө хүүхдийг битгий явуул. Өөр шигээ тэнэг орк болгох эрх нь чамд бий. Харин бусдад яахыг заах эрх байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж