“Mongolia Mining 2021”-д гадаад, дотоодын 200 гаруй ААН оролцоно

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

“Mongolia Mining 2021”-д гадаад, дотоодын 200 гаруй ААН оролцоно

“Mongolia Mining 2021”-д гадаад, дотоодын 200 гаруй ААН оролцоно

Олон улсын уул уурхай, газрын тосны “Mongolia Mining 2021” үзэсгэлэнг арав дахь жилдээ есдүгээр сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" цогцолборт зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд болох Австрали, Беларус, Казахстан, Швед, Герман, Япон, ОХУ болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцох юм байна.

Уламжлал ёсоор үзэсгэлэнг зорин ирсэн хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид, зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явагдаж, компаниуд илтгэл тавьдаг. Цар тахлын нөхцөлд тохируулан халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах юм байна.

“Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, “Гранд Майнинг Экюпмент” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр "Жиндиншин" ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр "Цбон" ХХК, "Юнайтед Белаз Машинери" ХХК ажиллаж буй бөгөөд талбай дүүргэлт 80 хувьтай байгааг зохион байгуулагчид мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж