"Эдийн засгаа сэргээхийн тулд хувийн хэвшлээ сонсох шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

"Эдийн засгаа сэргээхийн тулд хувийн хэвшлээ сонсох шаардлагатай"

"Эдийн засгаа сэргээхийн тулд хувийн хэвшлээ сонсох шаардлагатай"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.8.19/ “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны удирдлага болон мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр, Эдийн засгийг сэргээхийн тулд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй уулзаж, тэднийг сонсож зохих шийдвэрүүдийг гаргах ёстой. Цар тахлын дараах нөхцөл байдал, эдийн засгаа хэрхэн яаж өөд татах, ямар бодлого барих нь анхаарах чухал асуудал.

Аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн дэмжих, шийдвэрлэх боломжтой талаар Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан болон бусад холбогдох албан тушаалтнууд бүгд нэгдэж уулзах, хэлэлцэх шаардлагатай байна.

Улсын их хурал, Засгийн газраас хэрхэн дэмжих, юун дээр анхаарах шаардлагатай байгааг ярилцаж, хил гаалийн асуудал, аж ахуй нэгжүүдийн эдийн засгийг дэмжих тал дээр анхаарч ажиллахыг хүссэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж