УИХ-ын дарга “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа | News.MN

УИХ-ын дарга “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.19) монгол сарлагийн ширийг боловсруулан, хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж буй “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэрийн менежер Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргыг угтан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ талаар танилцуулсан.

Монгол малын арьс, ширийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг тус хамт олон тавьж, 2017 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна.

Олон улсын зах зээл дэх хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай, тогтвортой нийлүүлэлт бүхий түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сонгон авах сонирхол өндөр байдаг бөгөөд монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих үүднээс Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг хөгжүүлж байгаа юм. Энэхүү системээр бэлтгэгдэж ирсэн түүхий эдээр том хүний болон хүүхдийн гэсэн хоёр төрлийн хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж байгаа талаараа Б.Эрдэнэбаяр менежер танилцуулсан.

Одоогоор ямар ч боловсруулалтгүй, хаягдал болж буй сарлагийн ширийг ийнхүү малчид хоршоогоор дамжуулан стандартын дагуу бэлтгэж, нэмүү өртөг шингээж чанарын өндөр түвшинд, гарал үүслийн баталгаажуулалттай, олон улсын стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа “Монгол бөмбөг” үйлдвэрийн хамт олонд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, амжилт хүсэв. Энэхүү үйлдвэрлэл нь малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон ажлын байрыг бий болгож байгаа ач холбогдлыг онцлон тэмдэглээд, үйлдвэрлэлийг нь дэмжих үүднээс 76 ширхэг бөмбөг захиаллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл энэ үеэр хамт ажилласан бөгөөд арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зээл олголтын явцын талаар УИХ-ын даргад мэдээлэл өгсөн юм. Арьс шир, ноос, ноолуурын боловсруулалт, үйлдвэрлэл харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг онцлогийг харгалзан энэ төрлийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгож буй зээлийн хугацааг уртасгах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа. Ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дотооддоо дэмжихгүй байгаагаас импорт өсч, наад зах нь ачаа эргэлтэд ачаалал нэмэх, улмаар валютын эрэлтийг нэмэгдүүлэх гээд сөрөг үр дагаварууд гарч байгааг хэлж байсан хэмээн анхаарууллаа. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дэмжснээр олон тооны ажлын байрыг бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой тул эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг салбарын яамнаас онцгойлон дэмжиж ажиллахыг Г.Занданшатар дарга чиглэл болгосон.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр болон албаны бусад хүмүүс ажиллав.

Малчид “Мон-Ирээдүй” үйлдвэрт арьс, ширээ тушааж, тус үйлдвэрийн боловсруулсан арьсаар “Монгол бөмбөг” үйлдвэр нь хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. “Монгол бөмбөг” үйлдвэрт одоогоор 9 хүн ажилладаг бөгөөд нэг бөмбөгийг нэг өдөрт гараар оёдог аж. Тус үйлдвэр өнөөдрийг хүртэл 500 орчим бөмбөгийг захиалгаар үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

О 2021-08-19 172.58.230.213

1.5 тэрбум хүнтэй хятад, 1,3 тэрбум хүнтэй Энэтхэгийн хажууд шахуу байж хэдэн малынхаа ноос, хчлгас, арьс ширийг боловсруулаад тэдэнд туйлын хэрэгцээьэй барааг нь хийгээд зарах юм бол Монголын 3 сая хүн юу байхав дороо л баяжина даа уул нь. Иргэн баян бол улс баян. Баяжигтун.

Avatar

Зочин 2021-08-19 103.50.206.95

Үйлдвэрлэл хий гэж наймаачдад мессеж өгч байна.

Avatar

irgen 2021-08-19 66.181.161.75

ih hyrliin dargad hul bumbugiin uildver yamar hamaaraltai yum bol do,hiih ajlaa medhgui amitdiig yaamaar ch yum

Avatar

зочин 2021-08-19 202.21.100.210

76 ш бөмбөгийг улсын мөнгөөр авлаа.

Avatar

Зочин 2021-08-19 202.55.188.36

та нар ийм өрөвдөлтэй юм бүү хий?бөмбөг бөөрөнхий шүү Зандан залуу минь .Дэлхийн номер нэг гэж байдаг юм шүү.Зүгээр л бүх төрлийн бөмбөг хийл дээ.Аль нэг нь юмуу Арав хорин жилийн дараа ч юмуу брэнд болог л дээ.Юун шоучин дарга вэ ард түмэн нь учираа олоогүй чөлөөт зах зээл гэж байхгүй төрийн удирдлагатай зах зээл байна гэж Хүрэл сүхэрхүү юмны үлдэгдэл нь энэ үү?

Avatar

Зочин 2021-08-19 64.119.17.164

юм үйлдвэрлэх хэрэгүй ээ Адкойний луйвар хий

Avatar

Зочин 2021-08-19 139.5.217.213

ulsiin munguur uursduduu bumbug avahnuu. uursduu munguu tuluud avahgui yu

Avatar

Зочин 2021-08-19 202.179.25.127

зөв дөө

Avatar

Зочин 2021-08-19 202.126.88.145

76 бөмбөг, нөгөө 76 нь яг хэрэглэж, тоглож харагдаач хөөрхий

Avatar

Зочин 2021-08-19 202.9.47.12

76 тэнэгтээ бэлэглэх нь үү? Сургуулиудад өгсөн нь дээр биз дээ?

Avatar

Gah gah ioo shizo yumaa shon murgudug 2021-08-19 202.126.89.103

Ioo shizo shizo

Avatar

оюутан 2021-08-19 64.119.26.200

Ха ха агуу их бүтээн байгуулалт нь энэ дээ, хуучин бол арьс ширний үйлдвэрийн нэгдэл, авто чиргүүлийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат гэж ярьдаг байлаа, одоо бөмбөгний үйлдвэр гэж ганц том бүтээн байгуулалттай айн

Avatar

Зочин 2021-08-19 202.126.88.148

Darga nar oroond suuj bish ene jiahgeer bodit bdaltai taniltsaad gazar deer ni uureg chiglel ogood, huuli jurmiin heregjiltiig shalgaad bolj bgaag ni demjeed bolohgui bgaag ni zasch zalruulaad yvah ni mash zov.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж