Талибаны цэрэг “бурка” өмсөөгүй эмэгтэйг буудан хороожээ

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Талибаны цэрэг “бурка” өмсөөгүй эмэгтэйг буудан хороожээ

Талибаны цэрэг “бурка” өмсөөгүй эмэгтэйг буудан хороожээ

Талибаны цэрэг бурка өмсөлгүй гадуур явж байсан Афганистан эмэгтэйг буудан хороосон болохыг олон улсын хэвлэлээр мэдээлж байна. Энэ хэрэг Талибан бүлэглэлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Забихулла Мужахид Афганистаны эмэгтэй сэтгүүлчтэй эмэгтэйчүүдийн эрхийн талаар яриа өрнүүлсэн тэр өдөр гарчээ. Мягмар гаригт болсон ярилцлагын үеэр тэрбээр Талибан бүлэглэл эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэн үзэх бөгөөд тэдний цаашид сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хаахгүй гэж хэлсэн билээ. Тодруулбал, тэдний 20 жилийн өмнөх засаглалын үед хэрэгжүүлж байсан бодлогоос өөр байх болно гэдгийг онцолсон юм.

Гэтэл энэ мэдэгдэлтэй давхцан цусандаа хутгалдан хэвтэх эмэгтэйн сэтгэл өвтгөм зураг нийгмийн сүлжээнд тарсан нь олныг цочирдуулав. Зурагт өгүүлснээр бүсгүйн дэргэд хэн нэгэн нь толгойгоо гудайлган суух бөгөөд өөр нэгэн эмэгтэй талийгчийн нүүрийг илбэх аж.

Бурка нь нүдний орчимд торон хаалттай бүхэл биеийг халхалсан үндэсний хувцас юм. Энэ өмсгөлийг Афганистан, Пакистан эмэгтэйчүүд ихэвлэн өмсдөг байна.

“Fox News”-ээс мэдээлж буйгаар Талибууд Кабул хот даяар шалган нэвтрүүлэх цэг байрлуулсан бөгөөд тэнд байрласан цэргүүд Талибаны дэглэмээс зугтан дүрвэхээр оролдож байсан иргэд тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшчүүлийн биед ноцтойгоор халдаж байжээ.  Афганистаны тэмцэгчдээс бүрдсэн Талибан бүлэглэл 1996 онд Кабул хотыг эзлэн авч, өөрсдийн хатуу дэг журмуудыг хэрэгжүүлж байв. Тэр дундаа эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөх, боловсрол эзэмшихийг хориглож, толгойноос хөл хүртэл битүү халхалсан хувцас өмсч байхыг шаардаж байжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс хойш гэр орноо орхин дүрвэсэн хоёр сая 500 мянган афганчуудын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсныг НҮБ-ын судалгаагаар тогтоожээ.

С.Нарангарав

Эх сурвалж: TheGrio

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
11
ХахаХаха
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж