“БАРИЛГАЧДЫН БАЯР – МИШЭЭЛ-2021” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

“БАРИЛГАЧДЫН БАЯР – МИШЭЭЛ-2021” эхэллээ

Мишээл барилгын их дэлгүүр үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойд зориулж, Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтан “БАРИЛГАЧДЫН БАЯР МИШЭЭЛ 2021” нэгдсэн хямдралтай худалдаа 2021 оны 8-р сарын 20-с 24-ний өдрүүдэд 5 ХОНОГ зохион байгуулагдах гэж байна.

https://www.youtube.com/watch?v=JopEbI3EmSM

Хэрэглэгч та бүхэн олон улсын зах зээлд чанар, стандартаараа танигдсан 1000 гаруй брэндийн 120,000 нэр төрлийн шинэ дэвшилтэт технологи, барилгын болон дотор заслын материал, тавилга, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн, ХАБЭА-н багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, дулаалах, тусгаарлах материал, сантехник, цахилгааны хэрэгсэл, засвар үйлчилгээ зэргийг албан ёсны дистрибьютр компаниудаас нь 5-70% хувийн онцгой хямралтайгаар худалдан авах боломжтой.

Энэхүү хямдралтай худалдаа нь 2018 оноос хойш  жил бүр  “Нэг баг, нэгдсэн шийдэл” уриан дор зохион байгуулагдаж ирсэн ба Мишээл барилгын их дэлгүүрийн 100 гаруй харилцагч байгууллагууд дэлхийн нэр хүндтэй брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ онцгой хямдрал урамшуулалтайгаар хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлогтой.

Монголын хамгийн том Барилгын их дэлгүүрээс өөрийн хүссэн бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дороос онцгой хямралтайгаар сонгон авах нэгдсэн хямдралтай худалдаанд хэрэглэгч Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж