Саид Моллаейд Гавьяат цол, түүний багшид Алтан гадас хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.19-нд нийтлэгдсэн

Токио 2020

Саид Моллаейд Гавьяат цол, түүний багшид Алтан гадас хүртээнэ

Саид Моллаейд Гавьяат цол, түүний багшид Алтан гадас хүртээнэ

"Токио-2020" олимпоос медаль хүртсэн тамирчдад Засгийн газрын мөнгөн урамшууллыг журмын дагуу олгох талаар албаныхан өнөөдөр /2021.08.19/ мэдээлэл хийлээ. 


Одоогийн байдлаар "Токио-2020" зуны олимпийн наадмаас медаль хүртсэн дөрвөн тамирчин, тэдний дасгалжуулагчид ногдох нэг удаагийн мөнгөн шагналд шаардагдах 225 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын "Мөнгөн шагнал олгох тухай" А/234 дүгээр тушаал гарч, олгоход бэлэн болсон гэв. Мөн наймдугаар сарын 25-ны 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч, уулзахаар товлосон байсан гэдгийг онцлов.

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ШАРАВЖАМЦ:

-Өнөөдөр бага зэргийн үйл ойлголцол гарлаа. Монголын баг тамирчид энэ олимпод амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр нээлтэд оролцож, медаль авах алтан агшинг харсан. Монголд эргэн ирмэгцээ Засгийн газрын хуралдаанаар тэмдэглэл гаргаж, олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдадаа байр олгъё гэсэн. Мөнгөн шагналын хувьд бусадтайгаа адил шагнал авна. Нэг удаагийн урамшуулал мөн сар бүр мөнгөн тэтгэмж авна. Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүрийн мөнгөн тэтгэмжээ хүртэнэ. Монголын баг тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 11-ний өдөр ирсэн. УОК-оос 14 өдөр гэртээ байхыг зөвлөсөн. Сүүлийн хүмүүсийн маань хорио наймдугаар сарын 25-ны өдөр дуусч, тэр өдрийнхөө 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй, 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тус тус уулзах болно.

Дасгалжуулагчдад нь тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно. УОК-оос гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлаарай гэж тамирчдад хэлсэн. Гэвч тамирчид маань гадуур яваад байсан. Үүний улмаас том сануулга ирсэн.

Хэчнээн тамирчид, албаны хүмүүс Токиог зорьсон бэ?

-Нийт 43 тамирчин эрх авсан. Дасгалжуулагч нартайгаа нийлээд 70 гаруй хүн. Мөн олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд явсан. Манай байгууллагын зүгээс миний бие явсан. Тамирчдын хотхоны штаб дээр ажиллах гурван хүн явсан. Нийт 120 гаруй хүн явсан. Явах хүмүүсийн нэрсийг жилийн өмнө өгдөг.

Тамирчдад цол олгоно гэх яриа гарсан. Медаль хүртсэн тамирчдад ямар цол олгох вэ?

-Өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газартай уулзсан. МУГТ М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цол, Саид Моллаей, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар гавьяат тамирчин цол тус тус хүртэнэ. Саид Моллаейн багшид Алтан гадас олгоно.

Хэчнээн медаль хүртэнэ гэсэн төлөвлөгөө гаргасан бэ?

-Бид 5-6 медаль авна гэж төлөвлөж байсан. Тэрэндээ арай хүрч чадалгүй дөрвөн медаль авлаа. 1968 оны олимптой амжилтаараа зэрэгцлээ. Чамлаад байхааргүй амжилт байлаа. Бид боксын Э.Цэндбаатар болон хүндийн өргөлтийн М.Анхцэцэг нарыг медаль хүртэнэ гэж таамаглаж байсан. Паралимпоос гурван медаль авна гэж төлөвлөж байгаа.

🔴 ШУУД "Токио-2020" олимпийн мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейн шагналын талаар Ц.Шаравжамц тайлбар өгч байна.

🔴 ШУУД "Токио-2020" олимпийн мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейн шагналын талаар Ц.Шаравжамц тайлбар өгч байна.

Posted by News.mn on Wednesday, August 18, 2021

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
8
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж